УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх цаг болсон тухай байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал: "Дээд боловсролын хууль бол бизнесийн хууль болсон. Дээд боловсролын тухай хуулийн 8,11-д Магадлан итгэмжлэх зөвлөл гэдэг байгууллагаар хувийн бүх их, дээд сургуулиудыг заавал магадлан итгэмжлүүлнэ гэсэн заалтыг оруулж өгөөд Монголын магадлан итгэмжлэл л хүчинтэй, гадаадын магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээнд авч үздэг. Их Британийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Монголд ирсэн. Тэр үеэр уулзахад танай улсын магадлан итгэмжлэл ямар том юм бэ, Английн магадлан итгэмжлэлийг шалгах хэмжээний том магадлан итгэмжлэл юм байна гэж гайхаж байна. Энэ нь цаанаа бизнес юм. Хуулийг дагасан бизнесүүд асар их байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Засгийн газар Дээд боловсролын тухай хуульд бодлого боловсруулж ажиллахгүй юм бол энэ салбар бүх салбартаа бизнес болж хувирлаа. Тиймээс төр өөрөө үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн асуудлыг шийдэх нь зүйн хэрэг. Гэхдээ одоогийн нэмэлт, өөрчлөлтийг хийгээд энэ салбарт нэг их өөрчлөлт орохгүй. Хуулийн үзэл баримтлалыг улам боловсронгуй болгож, салбарын цаашдын зорилт, хэтийн төлөвийг харж, нэгдсэн бодлогоор авч явахгүй юм бол боловсролын салбар хямралд өртлөө."
УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дээд боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх цаг болсон тухай байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголын төрийн өмчийн их, дээд сургууль нь ялсан нам, албан тушаалтнуудын хувааж иддэг бялуу байж болохгүй. 2012 оны сонгуулийн дараа их, дээд сургуулийн захирал, удирдлагуудыг сольж, бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Түүн шиг алдаа ахиж давтагдах вий гэдгээс болгоомжилж байна. Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд зайлшгүй шинэчлэл хийх цаг болсон. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд түшиглэсэн дээд боловсролын тогтолцоо байх ёстой. Монголын дээд боловсролын тогтолцоо хэзээ өрсөлдөх чадвартай болох вэ? Сургуулиа төгсөж буй залуучуудын ихэнх нь ажилгүй байна. Өнөөдрийн ажлын байрны эрэлт хэрэгцээг эргээд харахад их, дээд сургууль төгсөж буй 2 төгсөгчдийн нэг ажилтай байна. Энэ нь жил бүр их, дээд сургууль төгсөж буй 50-60 мянган залуусын ихэнх хувь нь ажлын байргүй байгааг харуулж байна. Их, дээд сургуулиудын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйл бол их, дээд сургуулиудад гарч буй ахиц, үр дүнг үнэлэхдээ төгсөж буй оюутнуудын тоогоор биш төгссөн оюутнуудынх нь хэдэн хувь нь ажлын байртай болж байгаагаар нь үнэлэх зайлшгүй шаардлага, өөрчлөлт хийх шаардлага байгаа юм. Их, дээд сургуулиудын захирал, удирлагаар томилогдож буй хүмүүс нь улстөрийн томилгоогоор биш дээд боловсролыг хөгжүүлэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, их, дээд сургуулиудын удирдах зөвлөл нь мэргэжлийн удирдлагуудаа томилдог мерит зарчмаар томилдог тогтолцоог Монгол Улсад бий болгох нь зүйтэй. Ганцхан хуулийн заалтаар захирлуудын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлуудыг биш дээд боловсролын салбарт шинэчлэл, өөрчлөлт хийх нь зүйтэй.