Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Ж.Ганбаатар гишүүний асуулттай зарим асуулт маань давхцаж байна. Төв аймгийн Шинэ хотын ерөнхий төлөвлөгөө болоод эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн төлөвлөгөөний биелэлт бол 0 хувь буюу энэ арга хэмжээнүүд нь биелээгүй жагсаалтад орсон байна лдаа. Тэгэхээр энэ Шинэ хотын эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө яагаад хийгдээгүй байна вэ гэсэн асуулт байна. Одоо бол телевизээр Хөшигтийн хөндийн шинэ барих барилгын захиалга авч байна гээд байгаа. Тэгэхээр бид тэнд жижигхэн ч гэсэн шинэ хот байгуулах гээд байдаг. Ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх ажлууд явагдах ёстой. Мөн тэнд эко бүс, бүтцээ хадгалах, сэргээх зорилгоо ерөнхий төлөвлөгөөндөө яаж тусгаж ажиллаж байгаа вэ? Ер нь энэ ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусах вэ? Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн: Төв аймгийн Шинэ хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөөгөөний биелэлт үндсэндээ тааруу гарсан. Үүний шалтгаан нь ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 633 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад тэр нь 2016 оныхоо үндсэн чиглэлд 300 сая гэж туссан боловч төсөвтөө мөнгө нь суугаагүй, санхүүгийн шалтгаантай байсан. 2017 оны төсөвт бид мөн адил суулгахаар тавьсан боловч санхүүгийн хүндрэлээс болж төсөвт төлөвлөгдөөгүй байгаа.
Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Өчигдөр эдийн засгийн байнгын хороо дээр зарим асуултуудад хариулт авсан. Нилээн их асуултууд асуусан боловч зарим асуултад хагас хариултыг өгсөн. Зарим асуултад огтоос хариулт аваагүй. Хариулт аваагүй асуулт юу вэ гэхлээр хариуцлагын асуудал, хоёр засгийн газар дамжсан биелэлтийн 61,2 гэж орж ирж буйн хичнээн хувь нь аль засгийн газарт хамаарах вэ? гэж асуусан хэнч хариулаагүй. Өнөөдөр энэ асуултад хариулах хүн байвал хариултын сонсоё гэж бодож байна. Энэ эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл 2016 оны чиглэлийг ярихаар дандаа өнгөрсөн цаг дээр яригдах гээд байгаа юм. Ирээдүй цаг дээр юм ярих гэхээр 2018 оны юм руу орчих гээд удахгүй бид хэдхэн хоногийн дараа хэлэлцэнэ. Тэгэхээр би энд нэгэнт Монгол Улсын 2016 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд аудитын байгууллагын хийсэн дүгнэлтээр 59 хувь хүрэхгүй манай их хурлын тамгын газрын хийсэн дүгнэлтээр 61,2 тай байгаа нь хангалтгүй гэж дүгнэлтийг хийж байна. Энэ чиглэл богино хугацаанд хэрэгжих бодлогын бичиг баримт энэ дээр бид анхааралгүй яваад байгаа.Шинжлэх ухааны үндэслэлгүй, тавьж байгаа тоо нь цээжний пангаар тавьдаг. Ямар ч судалгаа тооцоон дээр үндэслэж тавьдаггүй. Тухайлбал инфляцийг онилж мөнгөний бодлого явуулсны үндсэн дээр нэг оронтой тоонд оруулна гэсэн байгаа юм. Гэтэл одоо тийм их мундаг мөнгөний бодлого явуулаагүй. Эдийн засаг өөрөөрөө явсаар, явсаар сүүлдээ дифляци маань нэг биш хоёр оронтой тоонд багтсан. Дифляциасаа нэг юм гараад он дууссан шүү дээ. Эдийн засгийн бодит өсөлтийг төлөвлөхдөө 5 хувь гэсэн, бодит үнэ нэг хувь гэх мэт манай төлөвлөлтийн арга иймэрхүү л байдалтай байна. Тийм учраас бид 2018 оны төлөвлөлтийг Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэдхэн хоногийн дараа ярина. Энэ дээрээ маш сайн олон талаасаа ярих ёстой гэж бодож байна. Аливаа асуудал бол судалгаан дээр суурилсан байх ёстой. Судалгаанд суурилсан тоо ерөөсөө байдаггүй. Тэгээд нэг зураг төсөл боловсруулчихаад арван хувийн ажил хийчихсэн гээд яваад байж болохгүй л дээ. Тэгэхээр хөгжил гэдэг чинь өөрөө нарийн том төлөвлөлт юм байна л даа. Энийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байгаа. Хөгжлийг яаж бий болгох вэ гэхээр төрийн зохицуулалт гэж мундаг юм байдаг юм байна л даа. Монголд даанч байдаггүй. Сайн төлөвлөөд төрийн зохицуулалттай байж улс хөгждөг юм байна. Тэгэхээр бид 2018 оны чиглэлийг боловсруулахдаа шинжлэх ухаанч, дэлхий нийтийн чиг хандлага, алдсан алдаан дээрээ тулгуурласан сайн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Бидэнд хөгжил хэрэгтэй байна.
Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Чуулган дээрээс асуу гэсэн тул асуултаа асууя. Ж.Мөнхбат сайдаа? Эдийн засгийн байнгын хороон дээр асуусан асуултаа асууяаа? Байнгын хорооны дарга Чуулган дээр асуу гэсэн. Тэгээд Хөдөө аж ахуйн яамнаас, мөн байнгын хороон дээр төлөөлөл байгаагүй. 0 хувийн биелэлттэй хоёр асуудал байна. Нэгдүгээрт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв 0 хувийн биелэлтэй байна. 2018 оны үндсэн чиглэл дээр энэ асуудал маань суугаагүй байна. Уул нь хуулиараа бол агентлаг байх ёстой. Сайд та өөрөө мэдэж байгаа. 850 мянган асуудлыг шийдэж байгаа. Яам дээр долоо хүн нэг хэлтэс юмуудаа хариуцаж байгаа. Яагаад 0 хувийн биелэлттэй байна вэ? Хоёрдугаарт тэр Төв аймгийн хөшгийн хөндийн шинэ хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөө бас 0 хувьтай байна. Энэ уул нь гайгүй баймаар юм. Д.Оюунхорол сайд Аялал жуулчлал гэдгийг бол эдийн засгийг солонгоруулах боломж юм гэсэн. Онгоцны буудал сайн, зам бол окэй байна. Тэгээд одоо бусад юм нь ашиглалтад орохгүйгээр бусад юмаа төлөвлөхгүй орхигдуулаад байгаа юм бол?Эдгээр асуудлуудын биелэлт хаана явна вэ?
Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Үндсэн чиглэлийн биелэлтийн асуудлыг ярьж байна. Үндсэн чиглэлийн биелэлтийн энэ удаагийн Засгийн газартай хамаарна. Засгийн газар байгуулагдаад яам, тамгын газрууд, холбогдох албан тушаалтнууд тавигдаж байтал ихэнхи хугацаа нь өмнөх засгийн газарт холбогддог тийм учраас энд гарч буй шүүмжлэлүүд өмнөх засгийн газрын биелэлттэй холбоотой гарч байгаа гэж ойлгож байна. Үндсэн чиглэлийн биелэлтийн авч үзвэл нийтдээ 158 арга хэмжээ төлөвлөснөөс 50 хувиас доош биелэсэн 48 арга хэмжээ буюу нийт арга хэмжээний 30 хувь болж байгаа. Тийм учраас энэ биелэлттэй цааш манай аудитын газар бусад байгууллагууд, ажил хариуцаж байсан албан тушаалтануудтай яаж хариуцлага ярих юм бэ?Яг юунаас болоод биелээгүй вэ? гэдгээр асуулт байна. Дараагийн асуулт нь бид жил бүр нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл дотор Монгол мал хөтөлбөрийг хөгжүүлэх хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн , түүхий эдийн биржийг хөгжүүлэх үүнийг дагаад өнгөрсөн оныхд бүх сумдад бараа түүхий эдийн бэлтгэх үндэсний сүлжээ бий болгоно гэж энэ одоо хэдэн сумд ийм сүлжээ бий болсон юм? Ер нь түүхий эд бэлтгэлийн сүлжээ ямар шатанд яваа юм гэдэг асуудал их чухал байгаа юм. Хөдөөгийн малчдын хүсэн хүлээж байгаа гол зүйл бол хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийг дагаад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ханш тогтвортой байгаасай. Үүнийг бэлтгэн нийлүүлдэг сүлжээ нь бий болоосой, бараа бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байя гэсэн ийм л зорилготой байгаа юм. Тийм учраас манай хүнс хөдөө аж ахуйн яам энэ чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл өгөөч. Хоёрт энэ 30 хувийн биелэлтэй арга хэмжээ дотор нэг арга хэмжээ байгаа юм. Энэ нь манай аймгийн хувьд 30 байтугай нэг хувийн ч биелэлтгүй байгаа зүйл лдээ. Найман аймгийн төв дээр дулаан хангамжийн шинэ төв барих асуудал гээд энэ одоо ямар шатандаа явна вэ? Солонгосын хөнгөлөлттэй зээлээр хамгийн сүүлд энэ аймгуудын дулаан хангамжийн асуудал орсон хэлцэл нь ямар шатанд явна вэ?