Үйл явдал2 мин унших
Манай улс ногоон хөгжлийн бодлоготой болно

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун өнөөдөр /2013.07.5/ Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн хоёр баримт бичиг боловсруулснаа ийнхүү өргөн барьж байна гэдгийг сайд С.Оюун хэллээ.
Сэтгүүлч batzaya

