Үйл явдал2 мин унших
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардуулан өглөө

Одоохон...
Үйл явдал2 мин унших

2018 оны хүн ам зүйн үзүүлэлтээр Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 33 хувь нь нийслэл хотод амьдарч байгаа бөгөөд үүнээс 3653 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 81 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” нийслэлийн дэд хөтөлбөрийн баталсан.
Мөн Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийг ажиллуулж, жил бүр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж иржээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Түүнчлэн нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян”-ыг өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамрууллаа.
Мөн дээрх аяны хүрээнд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Өгөх өдөр” арга хэмжээг зохион байгуулсан юм.