"Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Ё.Баатарбилэг: Өнгөрсөн жил цэцэрлэг, сургууль олон тоогоор баригдсанаар 3 ээлжийн сургууль үгүй болж цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Засгийн газрийн 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт хэрэгжсэн 3 ээлжийн сургууль үгүй болно, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна гэх зорилт биелж байна. 2020 оноос сургууль цэцэрлэгийн хоолны мөнгө 50 хувиар нэмэгдэж байгаа учраас хоолны чанар нэмэгдэнэ гэж бодож байна.