УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар, ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Энэ заалт дэмжигдэхгүй бол УИХ-аар өмнө баталсан заалт хэвээр үлдэнэ. Энэ ямар заалт вэ гэхээр шууд түтгэлзүүлдэг заалт. Одоо энэ заалтыг дэмжиж байж уламжилдаг нь дэмжигдэх байгаа шүү гишүүд үүнийг анхаараарай. Монгол Улсад түүхэнд байхгүй аймшигтай эрүүдэн шүүлт бий болсон. Хүнийг 4 цаг биш 4 хоног биш 40 хоног биш 400 хоног тамласан ийм үйл явц нотлогдсон байгаа. Бүх ард түмэн харсан. Гэтэл өнөөдөр нэг цаас хүлээгээд бүгд юу ч болоогүй юм шиг. 4 жил гэм зэмгүй хүмүүс ганцхан прокурорын дүгнэлт хүлээгээд байж байна. Монголын төр ямар нөхцөл байдалд орсныг та бүхэн харж байгаа байх.
Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Бид 2000 оноос хойш ажлаа сайн хийсэн бол өнөөдөр ийм хууль өргөн бариад байх шаардлагагүй байсан. 1998 онд С.Зориг нас барахад АН төр барьж байсан. 2000 МАН аваад Ц.Нямдорж хууль зүйн сайд болоод энэ хэрэг 20 жил илрээгүй. Гадаадад хүний эрхийн асуудлаар Монголоо муухай харагдуулаад байх шаардлагагүй. Монголыг хорлоод, хаагаад, болиулаад өг гээд яриад байгааг би гайхаж байна. Н.Оюундарь гишүүн энэ хуралд сууж хүний эрхийн асуудал хэлэлцэж байхад оролцох ёстой. 2007 онд эрүүдэн шүүлтийн асуудлаар НҮБ-ын тусгай комиссар ирж үүрэг өгсөн. Түүнийг нь хийсэн бол өнөөдрийн эрүүдэн шүүлт үүсэхгүй байсан. Даалгаварыг нь огт биелүүлээгүй. Гэтэл 2008 онд Ц.Нямдорж сайд яргалалтын сандал оруулж ирэх шийдвэр гаргасан. Эрүүдэн шүүхэд дургүй хүн хэрнээ тэр сандалаа оруулж ирсэн. Цагдаагийн байгууллагаар таарахад нь орилж хашгирч байж тэр сандлыг нь зайлуулсан. хэдэн тэрбум төгрөг болсон. Үүнийг нь төлүүлэх ёстой. Энэ алдаа хэнээс гарав гэдгийг ярихгүй өнгөрдөг. Энэ асуудлаа анхаараарай. "
Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "ХЭҮК-ын дарга аа Хүний эрх гэж юу вэ? энэ бол жам ёсны зүйл. Хэн нэгэн үзэмжээрээ заадаггүй. Ямар ч хүн ямар ч ялгаваргүйгээр эрхээ эдлэх ёстой. Нийгэм энэ чиглэлд боловсрол муу байна. Үндсэн хуулиар хүн ажил мэргэжилээ сонгох, хөрөнгө эзэмших өмчлөх эрхтэй. Гэтэл амьд явах, эрүүл орчинд амьдрах гэх мэт зүйлс л нийгэмд явж байна. Улс төрд байгаа хүний үр хүүхэд, садан төрөл төрийн албанд орж болохгүй, ямар нэг аж ахуйн үйл ажиллагаанд орох эрхгүй ялгаварлах, буруутгах асуудал яваад байна. Энэ хүний эрхийн зөрчил мөн үү? Улс төрчийн хүүхэд болсноороо тэр хүн төрийн албанд ажиллах эрхгүй болчихоод байна. Энэ зөв үү?"
Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Бид өнөөдөр маш хүнд нөхцөл байдлыг яриад байна. Гэтэл хүний эрхийг хангах асуудлыг л УИХ-ын гишүүд анхаарах ёстой. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг бол Монгол Улсын иргэн дараах эрхийг баталгаатай эдэлнэ гээд заачихсан байна. Нийт 18 эрх бий. Гэтэл 1992 оноос хойш 30 жилийн хугацаанд эдгээр эрхээ эдэлж чадаж байна уу? Дүгнэлт хийсэн үү? Хуулийн үзэл баримтлалыг харахад нөхцөл байдлын хүнд асуудлыг дурдсанаас биш нийт улсын хэмжээнд хүний эрхийн талаарх тоо баримт алга байна. Мөн хууль тогтоомжийн уялдаа муу, чиг үүргээ хэрэгжүүлэх төсөв хүрдэггүй гэх мэт жижүүрийн зүйлсийг бичжээ. Би арай өөр түвшинд иж бүрнээр нь шинэчилсэн байх гэж бодож байлаа. Харин бид 2 жилийн өмнө өдөр бүр утааны аюулыг шаардаж байж Засгийн газраас шийдвэр гарч, сайжруулсан түлшийг гаргаж асуудал нааштай болж байна." Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариуллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "Энэ хуулийн төслийг харахаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, ардчилсан Үндсэн хуульд нийцсэн концефцийг хэрэгжүүлэх зүйл харагдахгүй байна. ХЭҮК-ын дарга нь ХЗДХЯ-ыг өмөөрөөд сууж байж болохгүй. Тийм байхад танд монгол хүний эрхийг хамгаална гэж итгэх үү? 3 доржийн хар хууль гэж Эрүүгийн хууль байгаа ш дээ. Тэдний 2 нь энд бие биенээ магтаад суугаад байх юм. ХЭҮК нь араа шүдтэй байх ёстой. Хүний эрх зөрчигчийг таслан зогсоож чаддаг байх ёстой шүү. Зөвхөн эрүүдэн шүүх биш хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөх, тагнах чагнах гэдэг зүйл хэрээс хэтрээд байна. Хууль зүйн сайдыг шүүмжилснийхээ төлөө Энхсайхан гэж эмэгтэйг цагдаагийн бүх байгууллага дуудаж тагнаж байна. Тагнуулын байгууллага нь хүртэл гэр орноор нь очиж дарамталдаг болно. Монгол хүн гэртээ халдашгүй тайван амгалан байх ёстой. ийм байхад танай байгууллага юу хийж байгаа юм бэ? Өнөө өглөө гомдол гаргасан. Яаж шийдэх гэж байна вэ? Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхрүү халдаад л байна. ОУ-ын хуралд орж үгээ хэлэх нь та нарт хамаагүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал энд хөндөгдөж байна шүү. Хүний эрхийн асуудал яригдаж байгаа энэ тал дээр Ж.Бямбадорж даргын хэлж байгаа зүйлд харамсаж байна. Эрүүдэн шүүсэн асуудал мөн байсан. ШШГЕГ нь Хууль зүйн сайдын хяналт дор байгаа шүү дээ. тэнд гарсан асуудал дээр энэ сайддаа ямар арга хэмжээ авсан юм бэ? Гэтэл сайхан хууль болсон гээд магтаад сууж байх юм." Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариуллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарим гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: