Үндсэн хууль
Өргөн барьсан: 2024/04/26
Өргөн барьсан: 2019/10/08
Өргөн барьсан: 2014/11/25
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд байр сууриа илэрхийллээ.Хүний эрхийн асуудал бол жижиг гэлтгүй олон хуулийн салаа мөчрүүд дээр зөрчигдөөд байгаа юм.Бид нар том зургаар нь хараад хаана ямар зөрчил асуудлууд байна, хаана хийдэл давхцал байна ,хаана хүний эрхийн зөрчил үйлдэгдээд байна гэдэг дээр нэг бүрчлэн анализ дүгнэлт хийж ажиллах ёстой. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Б.Энхбаяр сайдыг хуулийн сайд хийж байхад нь лавлагаа авч байсан. Цэргийн ангиуд болон хууль сахиулах байгууллагуудад гарсан зөрчил, хүний эрхийн зөрчил, тэнд амь насаа алдсан хүмүүс ямар шалтгаан нөхцөлөөр амь алдсан юм. Тодорхой хэмжээнд дарамт зодуурт орсон хүмүүс ямар шалтгаанаар байсан юм бэ гэдэг дээр нэг бүрчлэн судалгаа хийлгүүлээд сүүлийн 25 жилийн дүн мэдээ тайланг авсан юм. Хэд хэдэн онцлог шалтгааны үүднээс цэргийн алба хааж байгаа хүмүүсийн дунд зөрчил гардаг юм байна. Амиа хорлолтын индексийг нь харахаараа хамтран амьдрагч, эс үгүй бол эхнэр, найз охинтойгоо муудалцсан гэсэн шалтгаанаар маш олон хүмүүс амиа хорлосон байна. Бусдын биед халдчихсан хүмүүс дээр ингээд шалгалт явуулаад үзэхлээр хүний эрхийн суурь мэдлэг муутай нь харагдаж байгаа. Хэрвээ тэр хүмүүст тодорхой хэмжээнд сургалт, нөлөөллийн ажил, зорилтот аяныг явуулсан бол энэ гэмт хэргүүд ядаж 50-аас дээш хувиар буурах байсан байна гэдэг зүйл харагдсан. Тийм учраас энэ Одонтуяа гишүүний санаачилсан хууль яг цаг үеэ олсон, цаашлаад бусдын амь бие эрүүл мэнд, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ийм зохицуулалт болж чадна гэж бодож байгаа.
УИХ-ын чуулганы /2026.06.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл байр сууриа илэрхийллээ.Монгол хүний эрх зөрчигдөх, Монгол улсад хүний эрх зөрчигдөх явдал үндсэндээ хавтгайрлаа. Хүний эрхийг хамгаалах гол манаач нь , хүний эрх хамгаалах тогтолцооны гол үндэс нь болсон ХЭҮК-ын ажил ер нь тааруухан байна. Нийгэмд гарч байгаа энэ зөрчил болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид гаргаж ирж тавьж байна. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд ХЭҮК-ын хийх ёстой байсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйл ажиллагаандаа сэтгэл гаргаж хангаагүйн эс үйлдлийнх нь илрэл өнөөдөр илэрч байна. Асуудал болохоор биеэ өмгөөлөх хаацайлах маягтай. Болж өнгөрсөн явдалтай холбоотойгоор тухайлах юм бол хүний эрхийг хамгаалах ёстой ХЭҮК-ын өөрийнх нь бичгийн дагуу хэвлэл мэдээллийн редакцыг торгочхоод байхад гарч ирж байгаа тайлбаруудыг нь харахад нэг ч хүн уучлал гуйхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд энэ нийгэмд болсон хүний эрхийг хамгаалах чиглэлээр хийж болох байсан ажлуудаа хэрэгжүүлээгүйн төлөө олон зүйлүүдийн хажуугаар нүд аньж өнгөрснийхөө төлөө ХЭҮК уучлал гуйх хэрэгтэй. Уучлаарай бидний буруу боллоо гээд ХЭҮК-ын гишүүн н.Нарантуяа мэдэгдэл хийж байна лээ. Хэдэн хүний өргөдлийг шийдвэрлэж, хэдэн хүний өргөдлөөр ахиц гарсан юм. Яаж ажиллаж байна. Бид нар төрөөс байгуулчихсан хуультай, УИХ-д иргэдээ авч явдаг үйл ажиллагааных нь баталгааг хангачихсан хүний эрхийг хангах байгууллагатай гэж бодоод байгаад байдаг. Харамсалтай нь энэ байгууллага чиг зорилгынхоо хүрээнд хүртэл ажиллаж чадахгүй байна.Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Одонтуяа хариуллаа.