УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дараах байр суурийг илэрхийллээ. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдэд Номын өдрүүдийг оруулж байгаа. Тухайлсан энэ аёсуудлын хувьд зохицуулагдчихсан. Ерөнхийлөгчийн зарлигтай, тогтсон өдөртэй байхад ингэж хуульчлах шаардлага байна уу? Цаашид баяр, нийтээр тэмдэглэх өдрүүдийг нэмэх, хасахдаа анхаарч, бодохгүй бол хэдийгээр УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй ч бид асуудлыг ингэж дэврээж, янз бүрийн ажил мэргэжлийн өдрүүдийг ингэж хуульд тусгаж оруулаад байх вий гэсэндээ би энэ саналыг давтан хэлээд байгаа юм. Цаашид хуульд нэмэх олон өдөр гарч ирээд байх вий. Арай өөр маягаар явахгүй бол ард иргэдийн дунд баяр ёслолын өдрүүд олон болоод байна гэсэн шүүмжлэл байгааг та бүхэн маань анхаарч үзээрэй. Энэ хууль батлагдвал Ерөнхийлөгчийн 2 зарлигийг хэрхэх талаар анхаараарай."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Цахим орчинд цаасан гэхээс илүү цахим байдлаар мэдээлэл авч, ном уншиж болдог болсон. Тиймээс уг хууль үндэсний ном, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн гэж ойлгож байна. Хууль батлагдаад орхих уу? чиглэсэн журам батлагдах уу? Хууль гарснаар ямар өөрчлөлт нийгэмд бий болох вэ? Хуулийг хэлэлцэхээс өмнө нийгмээс цахим орчинд сөрөг хандлага харагдаж байсан. Манайд хууль багадаагүй." Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар хариуллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Олон нийтийн зүгээс Номын баярыг саяхан болсон номын өдөрлөгтэй адил зүйл хийж, тэмдэглэх гээд байна гэж ойлгон буруушаах хандлагатай байна. Иргэний нийгмийн хүрээнд төрөөс үл хамааран нийгэм сайн дураараа тэмдэглэдэг баярууд цаашид нийтээр тэмдэглэх өдрүүд болоод байх уу? Харин төрийн хэмжээнд зохион байгуулдаг, үндэсний хэмжээний зүйл бий. Тухайлбал хуулийн төсөл санаачлагчийн илтгэлд хэлснээр Ном сонирхогчдын клуб байгуулна гэж байна. Ном сонирхогчдын өдрийг Үндэсний номын сан гэдгийг гадны олон улсад томоохон байгууллага нь зохион байгуулаад явдаг. Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд гээд заасан бол дэмжинэ. Үндэнсий ном гэхээр өнөөдөр бид Үндэсний гэх Монголын нууц товчоо номоо хэвлэж байсан уу гэдэг асуудал гарч ирэх байх. Үүний агуулгын цаана яруу найрагчдын өдөр болоод байгаа юм. НҮБ-ын хэмжээнд дэлхийн номын өдөр бий. Энэ бүхнээс дүгнэн хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг шийдэх ёстой. Бичиг соёлын асуудлыг бол би дэмжиж байгаа. Монгол Улс бичиг соёлын томоохон өвтэй улс. Түүнийгээ хамгаалах, зохиогчийн эрхийг хамгаалах ёстой. Зохиогчийн эрхийг хамгаалах асуудал энэ өдөр яригдах ёстой. Зүгээр нэг худалдаа байдлаар явж болохгүй." Түүний асуултанд хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хариууллаа. Дараа нь Ж.Сүхбаатар гишүүн нэмж тодруулах асуулт асуусан юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд төсөл санаачлагчдаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр гишүүдийн гаргасан санаачилгыг дэмжиж байна. Гэхдээ хуульчлагдаагүй, төрийн хууль, шийдвэр гараагүй асуудал байсан бол ингэж гаргахад болохгүй зүйл алга. 5 болон 9 сард Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлал болгон тэмдэглээд заншчихсан асуудлыг заавал хуульчлах зайлшгүй шаардлага байсан уу үгүй гэдгийг эрхэм нөхдүүд бодно биз дээ. Цаашид нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг энэ байдлаар нэмээд л байдаг болчих вий гэж бодогдоод байна. 15 тэмдэглэлт өдөр, 10-аад баярын өдөр байдаг. үүнийг тооцохор баяр амралтын өдрүүд нь 20 гаруй амралтын өдөр болж байна. 365 хоногийн 100 гаруй нь бямба, ням гарагийн амралт, дээр нь нэмээд баярын амралтын 20 хоногийг нэмэхээр жилийн 40 гаруй хувьд нь амралттай болоод байна. Гишүүдийн санаачилсан хуулийн төслийн дагуу энэ өдөр бол амралтын өдөр биш. Гэхдээ цаашид төрийн бус байгууллагууд нь уламжлал болгон тэмдэглэдэг өдрүүдээ нийтээр тэмдэглэх баяр болгож оруулаад ирдэг байх юм уу? гэдэг болгоомжлол байна."