О.Саранчулуун: Баяр тохиолдуулаад амарчихаар байнгын үйлчилгээ авдаг эмзэг бүлгүүд орхигдчихдог
УИХ-ын чуулганы /2025.12.18/-ны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун асуулт тавилаа.Баяр ёслол нь заншил гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэл зүйд дархлааг бий болгож өгдөг нийгмийн үйл ажиллагаа юм. Гэхдээ нөгөө талд энэ өдрийг сунгахтай холбоотой ямар сөрөг үр дагаврууд байдаг вэ гэхээр яаралтай тусламжийн үйлчилгээнүүд, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгүүдэд байнгын хэрэгтэй үед тусламж үйлчилгээний хүртээмжид ямар өөрчлөлт гарч болохыг судалж үзсэн болов уу? Хэдийгээр бүх нийтээрээ баярлаад амардаг боловч эрүүл мэнд, хүний амь нас, ялангуяа нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бүлгүүдэд тэр үеэр бүх юм нь хаагдчихаар орхигдох асуудал үүсдэг. Мөн баяр ёслолын үеэр хамгийн ихээр гэмтэл ослын дуудлагууд бий болдог. Энэ тал дээр ямар үр дагавар гарахыг тодруулъя!