УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Нэг асуулт, нэг санал байна. Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах албан тушаалтныг ангилах, зэрэглэх тухай асуудлыг олон жил хариуцан ажиллаж байсны хувьд гадарлаж байна. Ерөнхий прокурор хуучин ТӨ-3 байсныг яагаад ТӨ-4 болгон зэрэглэлийг буулгав. Төрийн байгууллага болон төрийн албан тушаалтнуудад ижил тэгш хандах ёстой гэдэг зарчмыг миний хувиас байнга ярьдаг. Шүүхийн болон цэцийн тамгын дарга нарыг төрийн өндөр албан тушаалтан түүнтэй адилтгах албан тушаалтны ангилал, зэрэглэлд оруулчихсан юм. Үүнийг тухайн үед эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Нэгэнт шүүхийн дарга нарыг өндөр албан тушаалтын ангилал зэрэглэлд оруулаад байгаа бол, прокурорын тамгын газрын дарга нарыг адилтган оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Прокурорын ангилал зэрэглэлийн асуудлыг шинэчилж байгаа бол шүүхийн, болон цэцийн тамгын дарга нартайгаа адилтгаад прокурорын тамгын даргыг ч гэсэн ангилал зэрэглэлд Байнгын хороо оруулаад ирж болоогүй юм уу? Бид төрийн байгууллагуудаа хоёр өөр нүдээр хараад байж болохгүй шүү дээ. Нэг л зарчим барих ёстой. Цаашид энэ тогтоол хэлэлцүүлгийнхээ явцад ангилал зэрэглэлийнхээ асуудалд оруулах боломж байна уу. Үүн дээр хариулт өгнө үү? Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариулт өглөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.17\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийн 7.1-дээр ажлын хэсэг нилээн ярьсан. Бид түншлэлээр төсөл хэрэгжүүлэх нь зөв үү, буруу юу. Манай аймгууд улсын төсвөөс татаастай байдаг, ийм эрх олгох нь хэр нийцтэй эсэхийг ажлын хэсэг яриад, энэ саналыг оруулсан юм. Мөн 7.1.8-д байгаа заалт Орон нутагт түншлэлээр шууд олгож байгаа асуудал биш эрхийн Засгийн газар олгохоор оруулсан. Орон нутагт төсөл хэрэгжүүлэх төсөв дээр хязгаарлалт хийх асуудлыг Засгийн газрын хяналт орно гэж ярилцаж байж шийдсэн юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Олон улсын туршлагаас үзэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээ маш чухал байдаг. Тиймээс олон улсын туршлага, мэргэжлийн түвшний судалгаа хийсэн үү. Шинжилгээ ТЭЗҮ-ээр ямар ямар судалгаа хийсэн бэ? Концессын хууль 2010 онд батлагдаад 12 жил болж байна. Энэ хуулийн хэрэгжилтийг дүгнэвэл ямар байна вэ? Энэ хуулиас ялгаатай зүйлийг хэлэх хэрэгтэй. Мөн оруулж ирж буй энэ хууль батлагдвал нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт ийм дэвшилтэт зүйл байгаа гэдгийг нэрлээд өгөөч. Миний хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмждэг. Төр зарим ажил үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.17\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж. Батжаргал: Хуулийн зорилт хувийн хэвшлээ дэмжих зорилготой. Иймд төр хөрөнгө гаргах дээрээ оролцоо, хяналттай байж, харин тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлүүдийг оруулах хэрэгтэй. Өөрсдөө бариад, үр шимээ хүртэж буй бүтээн байгуулалтыг хянаж, шалгах ажлаа болиулах хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх мэдлийн өгөх хэрэгтэй. Засгийн газар чиглэл өгөөд явбал хуулийн ач холбогдол гарахгүй. Орон нутгийн эрх мэдэлд дэндүү халдаж болохгүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энэ хууль төсвийн хуультайгаа хэрхэн яаж уялдаж байгаа вэ? Бусад улс оронд хамрах хүрээ, төсөвт эзлэх хувиар хязгаарлаж өгдөг. Ингэж байж дараа нь бодитой болдог. Тухайлбал Англи улс 10% дотор барьж явдаг. Гуравдугаар бүлэгт төсөл хэрэгжүүлэгч төслийг санаачилж болно гээд орсон байна. Энэ заалт хэрэггүй ээ. Мэдээлэлд ойр байгаа хүн нь таньдаг компаниараа төсөл санаачлуулаад, тусдаа шалгаруулалт болох нөхцөл үүсэхээр харагдаж байгаа юм. Салбарын зарим хуулиудаар төр хувийн хэвшлийн түншэлэлийн гэрээ хэрэгжээд явж байгаа. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний гэрээгээр олон тооны тусгай зөвшөөрөл өгчихсөн байдаг. Тарифыг хуулиар тогтоочихсон. Гэтэл өнөөдрийн эрчим хүчний өртөг тухайн үеийн өртөг газар тэнгэр шиг өөр болчихоод байгаа юм. Бусад улс оронд тендерээр хамгийн бага үнэ өгсөн, хамгийн шилдэг технологио шалгаруулдаг бол манайд эсрэгээрээ тарифаар нь эрчим хүчний системээ доголдох хэмжээнд хүргэчихээд байна. Цаашдаа салбарынхаа хуулиудтай хэрхэн уялдуулах вэ? Концессын хуулийг гоё хууль гэсэн. Гэвч сүүлдээ концессын хулгайчид болоод дууссан. Энэ хууль чинь сүүлдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болоод дуусах вий дээ. Төртэй хийсэн болгон Монголд дампуурч байна шүү. Т.Энхтүвшин гишүүний үгтэй санал нэг байна. Эрх ашгийг нь хамгаалдаг байгуулга алга. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.