УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Нүүрсний хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдрийн архив, албан бичиг хөтлөлтийн хуулиар цахимаар үүссэн бичиг баримт цахимаар архивлагдаж болно гэдэг энэ концевци нь одоо хүртэл батлагдаагүй байсан учраас өнөөдрийн архивын хуулийг хэн ч хөнддөггүй байсан юм байна лээ. Хэрвээ цахимаар үүссэн архив, цаасаар үүссэн архив зөрөхийн бол цаасанг нь барина гэсэн хуультай. Тэгээд цахимаар явсан бичиг баримтыг хэвлээд хадгалдаг. Устсан гэж нотлох баримт болгож үздэггүй. Ийм учраас парламентаар 109 хуулийг батлуулсан. Энэ хуулиудын архив, албан хэрэг хөтлөлтийн хуульд хэрвээ тухайн бичиг баримт цахимаар үүссэн бол цахимаар архивлагдана гэдгийг анх удаа зөвшөөрч өгсөн. Дижитал архив гэдэг ойлголтыг бий болгосон. Цаасаар үүссэн архив устаад алга болдог юм байж. Цахимаар үүссэн архивын ул мөр үлдэнэ.Нэг ёсондоо хаанаас бичиг яваад хаана очиж, хэн устгах вэ гэдэг ул мөр түүхтэйгээ үлддэг.
УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: У.Хүрэлсүх ерөнхий сайд, Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд байхад утаагүй Улаанбаатар болсон. Хүрсэн түвшнээсээ бууж эргэж, буцаж болохгүй ээ. Түүхий нүүрс рүүгээ буцаж орох гээд байгаа энэ явдал дээр техникийн шийдэл нь 1,3 сая иргэдийн эрүүл мэндийг золиосолж асуудлыг шийдье гэж байна. Үүн дээр эрчим хүчний экспертүүдийн дүгнэлт гарах ёстой. Улаанбаатар хотын гишүүд энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бид биелүүлдэг болохоос хуульд хөл ургаад гүйж очин биелүүлэхгүй шүү дээ. Энэ нь улстөрийн бус техникийн асуудал юм. Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хяналт шалгалтын хорооны тайлан гээд хаваржингаа таг байж байгаад, УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахын өмнө гэнэт орж ирэх юм. Сая Г.Ганболд даргын тайланг сонслоо. Нэлээн олон хуудас тайлан уншиж байна. Асар олон луйвар зөрчил байгааг сая сонслоо. Хяналт шалгалтын түр хорооны үндсэн үүрэг нь энэ. Хийгдсэн гэрээ, борлуулалт, тээвэрлэлт нь зах зээлийн үнийн дүнтэй харьцуулахад хэрхэн яаж хийгдсэн юм. Энэ ажлаа ямартаа ч хийсэн юм байна. Харамсалтай нийтийн сонсголыг яагаад хийгээгүй юм. Хэн хийлгээгүй юм. Танай хороо өөрсдөө хүсээгүй юм уу. Хэн хааж, боож, гацаасан юм бэ? Улс орон авлигатайгаа тэмцье л хэмээн бодож байгаа бол нэн түрүүнд нүүрсний асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Өндөр дүнтэй, олон жилийн хулгай луйврыг жирийн иргэд хийхгүй. Энэ хулгайд дандаа эрх мэдэлтнүүд, тэдгээрийн гар хөл, хил гааль, татвар, мэргэжлийн хяналт, цагдаа гэхчлэн мэргэжлийн бүхий л байгууллагууд оролцож гэмээ нь энэ том хулгай хийгдэнэ шүү дээ. Нийтийн сонсголыг хийхгүй, цаг хугацаа хожоод байгаа нь мөн л үүнтэй холбоотой. Хардах эрхийнхээ хувьд ингэж бодож байна. Ард түмэн хөхөө өвлийн хүйтнээр 30 хоног зүгээр нэг жагсаал хийгээгүй шүү. Монголын ард түмэн үүнийг мартаагүй байгаа. Өмнөх түр хорооны тайлан мэдээг сонсгохгүй, дараагийн түр хороог байгуулж буй нь сэжигтэй байна. Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо"-ны тайлан сонслоо. Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нүүрсний асуудал нь том асуудал. Энэ асуудлыг 20 жил ярьсан, цаашид ч ярина. Том хулгайн асуудлыг Монголын ард иргэд арай гэж ойлгож, ухаарч байхад араас нь нүүрс гараад ирсэн. Нүүрсний хулгай нь увайгүй хулгай. Харин Оюу толгойн хулгай нь мэргэжлийн түвшний буюу УИХ-ын гишүүдийг бүгдийг нь авлигадаж байгаад хийсэн аймшигт хулгай. Нүүрсний хулгайн асуудал дээр анхаарах шаардлагатай. Г.Занданшатар дарга хэлэхдээ, энэ УИХ бол авлигын эсрэг байна аа хэмээн хэлж байсан. Яг түүнийхээ дагуу энэ УИХ дээр шүгэл үлээж, Ш.Адьша гишүүн баланк дээр санаачилж, Г.Ганболд гишүүн ахалж бүтэн зургаан сар, дахин сунгаж зургаан сар ажилласан. Бид өдөр шөнөгүй ажилласан. Түр хороо найман удаа хуралдаж маш сайн ажилласан. АТГ-аас ганцхан бичиг ирсэн. Нүүрсний хулгайг илрүүлэх ажилд садаа болсон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнд хариуцлага тооцох уу? Би хүсэлт гаргаж байгаад дараагийн ажлын хэсэгт орно гэсэн юм. Өмнөх түр хороонд ажилласан гишүүд болон ажлын хэсгийнхэн тус ажлын хэсэгт орох ёстой шүү. Төрийн үйл ажиллагаа залгамж чанартай байр ёстой. Өмнөх түр хорооны үр дүнг замхруулах гэж шинэ түр хороо байгуулж байна гэж бодохгүй байна. Харин ажлыг улам сайжруулах төлөө гэж ойлгож байгаа. Тиймээс өмнөх гишүүдийг үүнд багтаах уу? Гүйцэтгэлийн аудитын тайлан. Д.Занданбат даргатай аудитын материалууд маш сайн гарсан байна. Үүнээс 47 дугаар хуудас дээрх нэг дүгнэлтийг хэлье. “Энэ компанид сайн засаглалын зарчим хэрэгжээгүй зөвхөн том хувьцаа эзэмшигч буюу Засгийн газар, УУХҮЯ, Эрдэнэс монгол компани зэрэг шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн эрх ашигт нийцсэн тэдгээрийг төлөөлж удирдлагаар томилогдсон нөхцөлийг бүрдүүлж байна” ....гэв. Шинэ түр хороог сайд гишүүд даргалж болохгүй шүү. Үүн дээр сөрөг хүчин даргалах ёстой. Үүн дотор 20 жил Оюутолгойн асуудалтай холбогдож явсан надаар даргалуулж өгнө үү. Би хариуцлага үүрье гэж байна. Хамгийн гол нь үр дүн гаргамаар байна. Дахин хулгай гарахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд нээлттэй ажиллана.