УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:Харбины гэрээтэй холбоотой Хянан Шалгах Түр хороо байгуулах нь Их хурлын даргын хэлдгээр түр хороо байгуулж шалгах нь УИХ гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Энэ нь 2 орны харилцааны асуудал, цаашилбал нүүрсээ яаж борлуулах юм, нүүрснийхээ борлуулалтыг яаж нэмэгдүүлэх юм гэдэг асуудалтай шууд холбогдож байгаа. Нэг, хууль эрх зүйн хувьд өнгөрсөн хугацаанд 30 гаруй тогтоол шийдвэр УИХ-ын 5 тогтоол, Аюулгүйн зөвлөлийн 2 зөвлөмж, ЗГ-ын 45 тогтоол шийдвэр гаргаж байсан. Энэ гэрээнээс өмнө шүү. Тийм учраас төмөр зам байгуулах зөвшөөрөл 5 удаа олгогдоод, 4 удаа цуцлагдсан байдаг юм. Түр хороо байгуулж үнэ ханшийн асуудал ярьж байх шиг байна. Харбины гэрээнд миний бие анхнаасаа оролцсон ЗГ-ын гишүүний хувьд, бид өөрсдөө гуйж байгуулсан. Хятадын тал холбоё гэж гуйгаагүй. Бид нюансуудаа сайн бодох хэрэгтэй. Хоёр, бид нүүрсээ заръя гэсэн, харин та нар нүүрсээ бид нарт өгөөч гэсэн юм ерөөсөө байхгүй. Төмөр замын холболтыг ЭТТ-н мөнгөөр гаргаад, тендер зарлаад худалдан авахаас хийж байгаа нь үнэн.Бид нүүрснийхээ олборлолтыг сайжруулж, экспортоо нэмэгдүүлэхээр ажлаа хийж байгаа юм.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:Түр хороог уул уурхайн асуудлаар байгуулах явдал нэлээдгүй байна. Харбины гэх тодотголтой явсан гэрээ нь их өвөрмөц. 3-ыг цогцоор нь буюу 3 асуудлыг нэг гэрээгээр зохицуулах ерөнхий зарчимтай. Хил холболтын төмөр замын асуудал байгаа. Уурхайн амнаас нүүрс экспортлохтой холбоотой асуудлыг шалгахаар түр хороо байгуулсан гэж ойлгосон. Үүнийг хэлэлцсэнээр хил холболтын төмөр замын явцад хэрхэн нөлөөлөх судалгаа хийсэн зүйл байна уу?Жилд 20 хүртэл сая тонн нүүрсийг 16 жилийн хугацаатай экспортолно гээд үнийг нь 50 орчим доллароор тогтоочихсон байгаа юм. Энэ бол нэлээн маргаан дагуулсан. Энэ асуудлаар ярьж болох ч үлдсэн 2 асуудалд ямар нөлөө үзүүлэхийг хууль санаачлагчдаас асуумаар байна.