УИХ-ын Хянан шалгах түр хорооны /2022,05,17/ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монгол Улсын ҮХНӨ-ийн дагуу УИХ-ын хянан шалгах түр хороо манай улсын түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байна. Энэ хянан шалгах хороо бол улс орны хэмжээнд ЭЗ-т асар их хохирол учруулсан мөн хөгжлийн урт хугацаанд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой энэ зээлийг зориулалтын бусаар олгож, зээл олголт нь алдаатай олгогдсон энэ асуудлаар анхны хурлаа хийж байна. Бидний зорилго бол хөгжлийн банкны асуудлаар улсад хохирсон асуудлыг бүрэн барагдуулах, тухайн зээл олголт болон, зээл олгохдоо албан тушаалаа ашигласан хүмүүст ял тооцох буюу шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхэд энэ хорооны гол үүрэг байгаа. Мөн ОУ-ын парламент дахь мөрдөн шалгах институтийн хийдэг ажлыг гүйцэтгэж ажиллана. Иргэд олон нийт хүлээлттэй байна. Хөгжлийн банкны зээлийн 69,2 хувь барьцаа хөрөнгө хангалтгүй байхад зээл өгссөн байдаг. Шүүхийн шийдвэр гарсан 3 компани байна, бусад компани алга. Энэ их хөрөнгө барагдуулах боломж байна уу. Хөгжлийн банкны нэг алдаа нь удирдлагын асуудал орж ирсэн. Цаашид энэ тогтолцоог яаж сайжруулах вэ. Хөгжлийн урт болон богино хугацааны хөгжлийн хөтөлбөр дээр зээл олгох ёстой гэтэл энэ зөрчигдсөн. Үүнийг гаргасан этгээдүүдэд ямар хариуцлага ногдуулж байгаа вэ? Түүний асуултад ажлын хэсгийнхэн хариулт өглөө.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны /2022,05,17/ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар түр хороо байгуулж хурлаа хийж байна. Анхны түр хороо цаашид яаж ажиллах, хуулийг зөв хэрэглэх талаар тодорхой болгох шаардлагатай. Өмнөх түр хороонууд шиг ажлын хэсэг шиг үр дүнгүй ажиллаж болохгүй. Түр хороонд шинжээч томилох, гэрчийг дуудах, тодорхой асуудлаар хараат бус хянан шалгах томилох гэх мэт тодорхой эрх үүрэг орсон. Хөгжлийн банк цаашид яаж ажиллах вэ. Энэ банк хэвийн ажиллах боломж байгаа юу, бонд гаргах уу, зээл олгох уу? Цаашид ямар бодлого баримталж ажиллах вэ? Хөгжлийн банкны хуулийг өөрчлөх үү? Энэ банк тарийн өмчит компани, төрийн байгууллага шиг ажиллаж байгаад өнөөдрийн асуудлууд үүссэн. Банкны тухай хуулийн зарим заалт энэ банкан дээр үйлчлэхгүй байгаа учраас өнөөдрийн алдаа гарсан. Бас 66 зээлдэгч байна, үүнээс хэдэн хүн зээлээ төлөөгүй вэ. Зориулалтын бусаар авсан аж ахуй нэгж хэд байна, энэ байгууллагуудын талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэдэн төгрөгний зээлийг ТУЗ-ын зөвшөөрөлгүй өгөх эрхтэй байсан бэ. Энд УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компани нэрс орсон байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.