УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Өчигдөр хаалттай хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр хэлсэн үгнүүд хий хоосон биш байсан шүү гэдгийг тодотгож хэлмээр байна. Тэр үгнүүд протоколд үлдсэн. Хожим хойно орой руу орохыг үгүйсгэхгүй. Үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлийг бид хэмжихдээ жаахан хэрсүү, бодолтой, гал тогоондоо бөмбөг оруулж ирэхээс илүүтэй хашааныхаа гадна тэр бөмбөгөө яаж барих вэ гэдгээ тооцоолж боддог ухаантай байх ёстой шүү. Сая эрчим хүчний үнэ нэмсэн, иргэдийн нуруу дээр ачаа нэмэгдсэн. Энэ ачааг ухаалаг хүлээж авч байгаа хэсэг нь үйлдвэрлэл хөгжих, үнэтэй ч гэсэн баталгаатай эрчим хүчтэй болох тэр зам руу явах гэж байгаа учраас энэ удаагийн өвдөлтийг тэсээд гарна аа гэдэг итгэл үнэмшилтэйгээр алхаж байгаа. Үнэ нэмж, бизнесийнх нь дүрмээр ажиллах боломж руу аваачиж өгч байгаа нь хэн нэгний халаас руу энэ улс орохгүй, хувийн хэвшилдээ эрчим хүчний шинэ үүсвэр бариад өгөөч ээ гэдэг нүүртэй болох нэг алхам гэж бодож байгаа. Бид популизм, хуурмаг айдас, айлгаж байгаад араар нь хулгай хийдэг увайгүй үйлдэлд бууж өгснөөс болж Багануурын цахилгаан станцын ажил зогссон. Бид популизм, хуурмаг айдас, айлгаж байгаад араар нь хулгай хийдэг увайгүй үйлдэлд бууж өгснөөс болж Багануурын цахилгаан станцын ажил зогссон. Жаахан зоригтой, тэвчээртэй сөрөөд зогссон бол өдийд баригдчихсан л байгаа. Эрчим хүчээ түгээгээд, бид лааны гэрэлд шинэ жил тэмдэглэх тухай биш дараагийн мөрөөдлөө ярих боломжтой л байсан. Тийм учраас алдаан дээрээ сургамж аваад, дахиад том алдахгүй байхын төлөө хэрсүү байя!"
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Зах зээлийн бус дэлхийн жишгээс гадуур хэт өндөр үнэтэй цахилгаан станц барих асуудал хэзээ ч зөвшөөрөхгүй хэрэв ийм асуудал оруулж ирэх юм бол бүхий л хариуцлагаа хүлээнэ гэж байна. Үүнийг л асуух гэж байсан. Тийм болохоор манай гишүүд зөв ойлгомоор байгаа юм. Танкны үлгэр яриад том төслүүдээ гацаадагтай адил, өнөөдөр бид зураг төсвөө ярьж байгаа. Эрчим хүчний эх үүсвэрээ яаж нэмэгдүүлэх үү, зураг төсвөө хийгдсэний дараа хэт өндөр өртөгтэй хийгдэхгүй зах зээлийн жишигт нийцсэн дэлхийн жишигт нийцсэн байх юм бол хийгдэнэ. Энэ төсөл хэрэгжинэ. Шууд үүнийг дэмжээд кноп дарчих юм бол эх орноо худалдсан оросоос айдаг буу тулгуулсан ийм хүмүүс болох юм шиг битгий ингэж яриач ээ. Өнөөдөр зураг төсөл боловсруулах хэлэлцээрийг батлах гэж байна зураг төслөө хийж байх явцад өндөр үнэтэй байвал "өндөр үнэтэй байна" гэж хэлж сайд өөрөө хэллээ. Чуулганы танхимд сайдын хэлсэн үгэнд итгэхгүй өөр хэний үгэнд итгэх вэ? үүнийг бодох хэрэгтэй. Хүний амьдралын анхдагч хэрэгцээ идэх, өмсөх, унтах түүнтэй адилхан эрчим хүч анхдагч хэрэгцээ болчихсон байна. Хэт өндөр үнэтэй эрчим хүчтэй боллоо гээд бухимдсан. Өнөөдөр эрчим хүч хязгаарлалтад орж тоггүй болсон чинь тогтой байя үнэ хамаагүй гэдэг асуудал ярьж байна. Б.Чойжилсүрэн сайд эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал ярьж байна. Хувийн хэвшлийнхэн бөөрөлжүүтийн станц оруулж байна, дэмжиж байна Хятадын хөрөнгө оруулалтаа 660мвт цахилгаан станц баригдах дээр дэмжиж байна. Үүнтэй адилхан хуучин Орос суурьтай станцууд дээрээ өргөтгөл шинэчлэлт хийе тэгэхдээ зураг төсөв дээрээ судалгаа хийх тухай асуудал ярьж байхад, Оросынх болохгүй Хятад эсвэл Германых болно гэдэг байдлаар хандмааргүй байна. Франц улстай хөрөнгө оруулалтын гэрээ хийж ураны асуудал ярьж байна. Хятад улстай олон жил гацсан төслөө хэрэгжүүлэх Гашуун сухайт, Ганц модны төмөр зам түүнийг дагаад олон төмөр замууд баригдаж Монгол Улсын экспорт нэмэгдэж эдийн засаг томорно. Экспорт нэмэгдэхэд эрчим хүч анхдагч хэрэгцээ нь болсон хүний амьдралын анхдагч хэрэгцээ нь болсонтой адилхан. Эрчим хүч байхгүй бол үйлдвэрлэл байхгүй, эрчим хүч байхгүйгээр байгалийн баялгийн олборлолт, борлуулах асуудал байхгүй, ажилтай орлоготой байх асуудал байхгүй. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр дээр аль болох олон талаас нь нэмэгдүүлье. Эрчим хүчний үйлдвэрлэлийг аль болох олон үйлдвэр, цахилгаан станцтай болж энэ их хэмжээгээрээ нийлүүлэлт нэмэгдэж, өсөлт бий болгож эрчим хүчний үнэ тариф хямдарна. Тийм болохоор өрсөлдөөнийг дэмжье, эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлье түүний нэг эх үүсвэр нь оросоос байж болох юм гэдэг л асуудал ярьж байна. Олон эх үүсвэртэй Орос, Хятад, Герман, Японоос нарны салхины усны нүүрсний гээд. Нүүрс дэлхий дээр үндсэндээ бол хог болчхоод байгаа нүүрсний цахилгаан станц барихыг зөвшөөрч байгаа улс нь ОХУ байна тийм болохоор эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлье, цахилгаан станцуудыг олон болгоё гэдэг бодлогоо бүгдээрээ бодоцгооё. Өрсөлдөөн нэмэгдэж байж үнэ хямдарна. Бид хямд үнэтэй цахилгаан хэрэглэж үзмээр байна шүү дээ. Тэгэхийн тулд аль болох станцаа нэмэх ёстой тэгэхгүй бол ганцхан монопол байдалд орчихсон. Тиймээс аль болох олон станцтай байж өрсөлдөөн нийлүүлэлтийг нэмэгдүүлж хямд үнэтэй тог хэрэглэмээр байна. Үүнийг монголын ард түмэн хүсэж байгаа үүний төлөө боломжийг нээсэн төслөө дэмжицгээе. Өнөөдөр станц барих зураг төсөл хийнэ зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байх юм бол энэ төсөл хэрэгжихгүй би хариуцлагаа хүлээнэ гэж Б.Чойжилсүрэн сайд энэ танхимд хэллээ тийм болохоор үүнийг бодолцоосой гэж гишүүддээ хэлье.
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Дулааны 3 дугаар цахилгаан станцтай холбоотой асуудал эхлэхээсаваад хоёр улсын хооронд явуулж байсан сайд нарын албан бичиг гэх мэт байна. Үүнийг уншхад маш өрөвдөлтэй л санагдаж байна. Манай сайд нар хөөрхий амьтад бүгдээрээ л нэг тойруулж, яаж цаг хугацааг нь уртасгах вэ, энэ зүйлээс яаж холдох вэ гэсэн байдлаар л хандаж явж ирж. Б.Чойжилсүрэн сайдыг буруутгах аргагүй. Өнөөдөр ч гэсэн бид нар харж байна. Хэдхэн сарын өмнө тангараг өргөөд орж ирсэн УИХ-ын гишүүд шүү дээ бид нар. Тухайн үед бид бүгдээрээ Монгол Улсын төлөө Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана аа гэж тангараг өргөсөн хүмүүс. Өнөөдөр тэр цаг үеийн шалгуур болж байна. Хэдхэн минутын дараа санал хураалт болоход шалгуур гарч ирэх байх. Эрх чөлөөний төлөө бид тэмцэх ёстой. Бид айдсаар удирдуулаад өнөөдрийн байдалд ирсэн. Энэ байдал хэзээ ч дуусахгүй. Хэдүүлээ хэзээ ч үнэнээс зугтаагаад амжилтад хүрэхгүй. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ сайд энэ танхимд цуг байна. Та зоригтой байх тухай яриад байгаа. 14 мега төслийг хүчтэй хөдөлгөнө гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дотор чинь бид нар Монгол Улс эрсдэл гаргаад ч хамаагүй эрх чөлөөгөө олж авах ёстой. Та үүн ажиллаж чадах уу гэж асууя. Дээрээс нь нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Өнөөдөр гэртээ хариад гишүүн бүр зоригтой шийдвэр гаргаснаараа бахархаасай гэж хүсэж байна.