Өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл приус машины татварын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Д.САРАНГЭРЭЛ: Нэг хэсэг манай монголчуудын гол хэрэглээ нь эксел машин байсан. Манайх өөрсдөө машин үйлдвэрлэдэггүй. Одоо тэр эксел приусээр солигдсон. Бид үнэхээр ард иргэдийн төлөө ажиллаж байгаа бол эдийн засгийн түвшин сайжирч ирэх үед ард түмний нийтлэг хэрэглээний машины татварыг тэглэх ёстой. Тухайлбал Германы ард иргэдийн машин хамгийн чанартай мөртлөө хамгийн хямд. Ямар нөхцөл байдалтай уялдуулан приус машины татварыг нэмэгдүүлэх шаардлага гарсныг санах хэрэгтэй. Тэр байдалд хэн хүргэсэн билээ дээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхийн цагт бид массын хэрэглээнд төр бодлогоо хандуулж, татвараас чөлөөлөх талаас хандах хэрэгтэй.
Өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм. Хуулийн төслийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. МУ-ын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 05 сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй, мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 06 сарын 09-ний өдрийг хүртэл төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох нь зөв гэж дүгнэсэн байна. Буцаан олгох журамд дараах зохицуулалтыг тусгасан нь зүйтэй гэж байнгын хороо дүгнэсэн байна. Нэгд, дээрх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг импортоор оруулж ирээд энэ хуулийн өөрчлөлтийг хүлээн татвараа төлөөгүй байгаа этгээдэд Онцгой албан татварын тухай хуулийн 6.8-д заасан хувь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулах Хоёрт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвараа төлсөн, цааш худалдан борлуулалт хийгээгүй байгаа этгээдэд буцаан олголтыг олгох Гуравт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирээд цааш худалдан борлуулалт хийсэн бол худалдаж авсан иргэнд нь онцгой албан татварын буцаан олголтыг олгох зохицуулалтыг тусгах
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслөөр хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор боловсруулсан юм. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "дахиж татвар нэмэхгүй гэж амлаж чадах уу" хэмээн асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Машин худалдаж авсан хүмүүсийн мөнгийг буцааж өгөх үү? Төрийн байгууллагын учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн хуулийн заалт байгаа. Приусын татварыг эсэргүүцээд нэг иргэн машинаа шатаасан. Түүнийг цаазаар авах ялтай эрүүгийн хэрэгт татчихсан байна. Гэтэл энд бид татвар нэмсэн нь буруу байна гэж ярьж байдаг...буруу байна гэж тэмцэн тэр хүнийг харин ч шагнамаар байна. Тэр одоо ганц худагт сууж байна. Тэр хүн тэмцээгүй бол өнөөдөр бид ард түмнээ бодсон энэ шийдвэрийг гаргахгүй л байх байсан шүү дээ. Яагаад энэ хуулийг оруулж ирсэн юм бэ? Үндэслэлээ тайлбарлаач. Том машин унадаг хүмүүс жижиг машинтай иргэдийг дээрэлхэж байгаа юм шиг хууль хараглаж байна. Миний сонссоноор 130 лексусыг 13 тэрбумаар манай төр худалдаж авсан гэсэн. Манай аймгийн хоёр дарга уначихсан л байгаа. Приусыг төрийн албан тушаалтнууд яагаад унаж болдоггүй юм бэ?Засмал замтай газарт бид приус л унамаар байна шүү дээ. Приусыг ядуу хүний унаа гээд ойлгочихсон. Тэгээд татварыг нь нэг бол өсгөөд, эсвэл сонгууль болохоор буруулдаг. Нэг зүйлийг баттай хэлээч..дахиад татварыг нь нэмчихгүй биз дээ? Хууль нэг л удаа гардаг баймаар байна гэдгийг хэлмээр байна. Сонгууль болох гэж байгаа учраас татварыг буруулсан уу? эсвэл үнэхээр ард иргэдийг бодсондоо гаргав уу? Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав Авто машин импортолдог аж ахуй нэгж, иргэд, холбоодоо маш их санал ирсэн учраас энэ хуулийн төслийг Засгийн газар санаачлаж өргөн барьсан. Одоо гурван асуудал үүссэн байгаа. Нэг хэсэг нь импортоор машинаас оруулаад ирчихсэн хэрнээ онцгой албан татвараа төлөөгүй байгаа. Хоёрдох нь оруулж ирээд, онцгой албан татвараа төлөөд, цааш борлуулж чадаагүй хэсэг байна. Гуравдахь хэсэг нь оруулж ирээд, татвараа төлөөд, иргэнд худалдчихсан байна. Үүний буцаан олголтыг хэрхэн хийх вэ гэхээр нэгдэх хэсэг нь угаасаа татвараа төлөөгүй учраас татвар төлөхгүйгээр шийдэгдчихнэ, хоёр дахь хэсэг нь татварын буцаан олголтыг инпорлосон иргэн, ААН-д шууд олгочихно. гурвадахь хэсгийн хувьд буцаан олголтыг эцсийн худалдан авсан иргэнд олгох байдлаар шийдэх журам гаргахаар оруулж ирсэн.