УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийнхээ санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байна. Монгол үндэстний, Монгол хүн амын хүүхэд залуучуудын өмнө тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудал, бие бялдрын хөгжлийн асуудал, хүнсний аюулгүй байдлын, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ гэхчлэн асуудлыг цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлага байна. Энэ талаас нь манай их хурал яаралтай ажиллах хэрэгтэй байна. Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталлаа. Энэ бүрэлдэхүүн хэсэгт нь орно, хамгийн гол нь салбар дундын уялдаа хэрхэн хангагдаж байна гэдэгт дээр онцгой анхаарах ёстой. Бид удахгүй биеийн тамир, спортын хуулийн төслийг шинэчлэн найруулгаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Нэлээн сайн ажилласан байгаа. Үүн дээр та бүхэн анхаарал хандуулахыг хүсэж байна аа. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний асуудал үнэхээр тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Харин нөгөө талд нь хөдөлгөөний дутагдал үүнээс шалтгаалсан өвчин эмгэг, хүний эрүүл мэндийн байдал, дархлаа олон хүчин зүйлүүд бодитойгоор аюулын харанга дэгдээж байна. Үүнийг бид анхаарахгүй бол болохгүй. Хуучин тогтолцооны үеэс дэлхийн бусад улс орнуудад биеийн тамир спорт хөгждөг ерөнхий жишиг загварыг нь бид хайхрахгүй орхичихсон. Зөвхөн тамирчдыг үзэл суртлын гол зэвсэг хэрэгслээр, зөвхөн амжилт л гарга, бусад нь хамаагүй гэдэг байдлаар хандаад харин нийтийн биеийн тамирын асуудлыг компаничилсан хэлбэрээр явуулах гэж оролдоод мухардалд хүрчихсэн. Тэгтэл бусад улс оронд биеийн тамир спорт бол пирамидын тогтолцоотой байдаг. Тэр пирамидын орой дээр байж байгаа үлэмж "амжилт" гаргасан тамирчид бол спортын одууд. Тэдгээр хүмүүсийн үзүүлсэн амжилт, ур чадвар төдийгүй бусад бүхий л талаараа нийгэмд, хүүхэд залуучуудад сайны үлгэр манлайлалтай байна. Сайны үлгэр манлайлалтай тамирчдаа харж пирамидын суурийг бүрдүүлж байгаа үй олон хүмүүс нь өдөр тутамдаа өөрийнхөө идэвхтэй амьдралын хэв маяг, зөв амьдралын дадал хэвшлийн төлөө биеийн тамир, спортоор байнга хичээллэж байдаг. Биеийн тамир, спортын заал танхим энэ орчны эрүүл ахуйн стандартыг бид нар бүрдүүлэх хэрэгтэй. Ямар ч стандарт байхгүй танхимуудыг бий болгохоор биеийн тамираар хичээллэж байгаа залуучууд залуу насандаа үе ээ солиулах гэхчлэн нөхцөл байдал тулгараад байна. Тиймээс бүтээлч, эрүүл бүтэн амьдралыг эрхэмлэсэн үндэстэн болох том зорилтын төлөө та бүхнийг хамтарч ажиллахын уриалж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Бид онцгой албан татвар дээр өөрчлөлт оруулах ёстой. Сахрын агууламж ихтэй бүтээгдэхүүнд шат дараалсан татварыг нэмэх нь хүүхдүүдийнхээ ирээдүй эрүүл мэндийн төлөө анхаарч байгаа хамгийн том илрэл. Бусад улс орнууд сахрын хэрэглээг дайн мэтээр үздэг. Өөрөөр хэлбэл сахартай тэр хэмжээний тэмцдэг гэсэн үг. Яагаад тэмцэх ёстой юм бэ. Сая гишүүд бүгдээрээ л статистик тоон мэдээлэл хэллээ. Насанд хүрсэн хүн өдөрт 25гр сахар хэрэглэх ёстой байдаг бол зөвхөн бид нар хүүхдийн баяраар, шинэ жилийн баяраар бэлдэж өгдөг нэг уут бэлэгт түүнээс хэт дахин өндөр сахар байдаг. Бид хүүхдүүдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө их зүйл хийх ёстой гэдгийг анхааруулж байна. Энэхүү албан татварын хууль бол Франц болон Их британи, Мексик улсуудад өндөр хэмжээнд хууль болоод хэрэгжиж байдаг. Тухайлбал, доод тал нь 5-10 хувийн татвар аваад байх жишээтэй. Энэ бол зөвхөн үйлдвэрлэгчид болон худалдаачидтай тэмцэж байгаа асуудал биш юм аа. Бид бүгдээрээ хамтдаа үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллах ёстой гэдгийг онцгойлон хэлэх нь зүйтэй. Өнөөдөр манайд хийжүүлсэн ундаа гэхэд 1,5-2 литрийн савлагаатай зарагдаж байх жишээтэй. Энд үнэхээр бид дараагийн шатны арга хэмжээг авах үгүй л бол хүүхдүүд маань ясны сийрэгжилт болон бусад өвчнөөр өвдөх бүрэн эрсдэл дунд байгаа юм. Тиймээс өргөн барьсан энэ хуулийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү. Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль хэлэлцэж батлах гээд явж байна. Энэ цаг мөчид юуг хийхийг хүсэж байна вэ гэвэл зөвхөн онцгой, ноцтой байдлын үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагууд маань олон нийтэд уриалж нөлөөлөхөөс илүүтэйгээр яг одоо энэ цаг мөчид иргэд, олон нийт рүүгээ хандсан уриалга бүхий мессежнүүдийг тэр бүхэнд дээр анхаарч ажиллаж өгөөч ээ хүсэлтийг тавих нь зүйтэй байх.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ /2023.12.15/. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Өнөөдөр бид бүхэн маш чухал хуулийн төсөл хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна. Эмэгтэй гишүүд бид, иргэдийнхээ тэр дундаа хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс чихрийн агууламж орсон, хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ундаанд онцгой албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулсан байгаа. Тэгэхээр энэ, чихрийн хэрэглээ хэтэрч, хүн амын өвчлөлийн суурь шалтгаан болж байгааг эрүүл мэндийн байгууллага,судлаачид маш сайн тогтоогоод байгаа. Тэгэхээр энэ судалгаагаар сургуулийн сурагчдын 80,9% нь чихэртэй ундааг долоо хоногт нэгээс дээш удаа хэрэглэдэг, эрүүл бус хүнсний хэрэглээ түгээмэл байгааг илтгэж байгаа. Чихэрлэг ундаа ямар ч шимт бодисгүй боловч өндөр илчлэг өгснөөр зүрх судасны өвчлөл, таргалалт, шүдний цоорол, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний гол шалтгаан болж байгаа. Жишээ нь, манай улсын 18 нас хүртэлх хүүхдүүдийн 84-96% нь шүд цоорсон буюу 15 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна гэсэн ийм судалгаа байгааг энэ цаг үед, энэ чухал хуулийг хэлэлцэж байна. Тийм учраас та бүхнийг хуулийн төслийг дэмжих өгөхийг уриалж байна.