Орж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Хэдэн зүйл тодруулж ярья. Нэгдүгээрт, Нар салхины усан цахилгаан станцын сэргээгдэх эрчим хүчийг Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалтай 2030 он гэхэд 30% хүргэнээ гээд заачихсан байна. Тэгэхээр бид хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа үе үеийн ямар ч засгийн газар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр бид сэргээгдэх эрчим хүчийг байнга үе шаттайгаар ахиулж явах ёстой. Энэ бол байгаль орчин экологийн тэнцвэр алдагдаж байгаа, хууриашиж байгаа, цөлжиж байгаа ийм үед тэр тусмаа Монгол улсын гүний усны нөөц хомсдож байгаа энэ үед маш чухал юм. Гадаргын усаа бараг 90% гадагшаа гаргачихаж байна. Том гол горхины усыг бид ашиглаж чадахгүй байгаа. Бидний усыг цааш нь ашиглаад байгаа учраас энийгээ ашиглах тал дээр Монгол улс маш том зоригтой шийдвэрүүдийг гаргаж, урагшаа алхахаас өөр аргагүй нөхцөл байдал бол үүссэн гэж боддог. Тийм учраас энэн дээр зоригтой шийдвэрүүдийг гаргаж оруулж ирээсээ гэж бодож байна. Хоёрдугаарт, Хүрэн нүүрс хэрэглэдэг хэрэглээнээсээ улс орон бүр татгалзаж байна. Тэр тусмаа эрчим хүчин дээрээ. Тэгэхээр агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах гээд ярьж байгаа энэ бүх асуудлууд чинь ердөө л ганцхан энэнтэй уягдаж холбогдоод байгаа учраас хий, газ зэргийг ашиглах тал дээр ямар нэгэн шийдвэр гаргах боломжийг судалж хайгаач ээ. Гуравдугаарт, Завхан аймгийн Тэлмэний цахилгаан станцыг барих асуудал зогсонги байдалтай байгаад байгаа. Би энэ асуудлыг 2008 оноос хойш хөөцөлдөж байна. Таныг энэ төслийг явуулах тал дээр дэмжээд анхаараад өгвөл баруун 5 аймагт аж үйлдвэрийн парк байгуулагдах боломж бүрдэх юм. Баруун 5 аймгийн их нүүдлийг зогсоох, нөгөө талаар иргэд тайван ая тухтай амьдрах энэ боломжуудыг бүрдүүлэх юм.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ эрчим хүчний салбарын зарим гол ажлуудын талаар салбарын сайдаас асуулаа. Оруулж ирж байгаа асуудлыг дэмжиж байгаа. Оюутолгойн эрчим хүчийг Монголоос авах ёстой байсан. Энэ хэрэгжээгүй. Одоо Хятадаас эрчим хүч авч байгаа. Сайд ирэх оноос үүнийг өөрлөх санал оруулна гэж байна. Үүнээс ч аюултай зүйл байна. Дэлхийн хурдацтай хөгжил, техник технологийн хөгжил, байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийн байдлуудаас үүсэлтэйгээр олон улс атомын цахилгаан станцуудаас татгалзаад эхэлчихсэн, цаашид нүүрсний цахилгаан станцын ирээдүй тодорхой болж буй энэ үед бид өөрсдөө нүүрсний цахилгаан станцаа барьж чадахгүй хэмжээнд байна. Хоёрдугаарт өнгөрсөн парламентад бид хамтарч Эрчим хүний хоёр том бодлогын баримт бичиг баталсан. Үүнд улс орны эрчим хүчний сүлжээгээр холбох том зорилт байсан. Энэ ямар түвшинд байна вэ? Өөр нэг зүйл бол сэргээгдэх эрчим хүчний ирээдүйг бодлогын түвшинд хэрхэн авч үзэж байна вэ? Таныг Эрчим хүчний сайдаар томилогдохоос өмнө манай Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баянмөнх гээд хоёр суманд бага оворын нарны эрчим хүчний станц барихаар явж байсан. Энэ ажил ямар түвшинд явагдах бол? Бид бэлэн энэ Бор-Өндөрийг түшиглээд аж үйлдвэрийн парк байгуулах бүрэн боломжтой байгаа. Энэ яригдаж байсан зүйлс дээрээ Та анхаарч ажиллаарай Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Усан цахилгаан станцад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа “Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээнд дээр эрчим хүний заасан заалт бий. Үүнийхээ дагуу явах ёстой. Өөр тэр бусад гэрээг цуцлаад явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эрчим хүний нэгдсэн систем бий болгох бол хамгийн тэргүүний асуудал. Үүнд хамгийн чухал нь усан цахилгаан станцын асуудал байгаа. Тиймээс усан цахилгаан станцад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Бид бололцоо л байх бол хэдийг ч байгуулж болно. Харин сэргээгдэх эрчим хүч болох нар, цахилгааны хувьд тодорхой эх үүсвэрийн өсөлттэй уялдуулж, хязгаарлагдмал хөгжүүлэх ёстой. Салхи, нартай үед өндөр хэмжээгээр цахилгаан үйлдвэрлэчихээд, бага үед дутагдал үүсдэг учраас энэ зөрүүг ОХУ-аас авах болдог. Энэ нь өөрөө хараат байдлыг улам нэмэгдүүлдэг. Мөн нар, салхины тариф өндөр гэдгийг бид бодох ёстой. 3 дахин өндөр ч тусаж магадгүй. Ялангуяа өндөр өртөгтэй цахилгаан өгвөл малчдын нуруу дээр хүндээр тусна.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Эрчим хүчний хувьд хараат бус байх бодлогын талаар салбарын сайдаас асуулаа" "Оросууд өргөн төмөр зам барих ёстой гэж Монголчуудын дунд 8 жил хэрүүлийн алим шидээд, дараа нь өөрсдөө нарийн төмөр замаа өөрсдөө тавьчихсан. Ингээд өнөөдөр Хятадын зах зээл дээр хамгийн том экспортлогч болчихсон байна. Өнгөрсөн 7 хоногт Эрчим хүчний сайд нь “Монголчууд цахилгаан станц барьж болохгүй ээ. Барих нь ч утгагүй. Бид Монголын зүүн, баруун хоёр талаар нь эрчим хүч оруулж ирнэ. Монгол ирээдүйд 500-600 кВт-ын хэрэглээг нь хангачихна” гэсэн түрэмгий мэдэгдэл хийсэн байна лээ. Өнөөдрий хэлэлцэж байгаа зүйл бол Орос, Хятадаас цахилгаан худалдаж авах тухай ярьж байна. Бид энэ арчаагүй байдлаасаа хэзээ гарах вэ? Оросын эрчим хүчний сайдын мэдэгдлийг санаандгүй зүйл гэж бодохгүй байна. Та ямар байр суурьтай байна вэ? Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эх орноо худалддаг арчаагүй байдал том төслүүд дээр их садаа болж байна “Би Оросын дэд сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг “Эгийн голын гэдэг юмуу усан цахилгаан станц барихгүйгээр манай улсад өгч байгаа эрчим хүчнийхээ үнэ тарифыг зохицуулж болох юм” гэсэн санааг хэлсэн байна лээ. Одоо манайх ОХУ-тай Галуут нуурын 220квтшугамаар эрчим хүчний зохицуулалт хийж байгаа. Үүн дээрээ л үний зохицуулалт хийгээд явж болно гэж байна гэж ойлгосон. Би бол энэ ярилцлагыг ОХУ-ын төрийн бодлого гэж бодохгүй байна. Сүүлийн үед ОХУ-аас эрчим хүчний салбар дахь үйл ажиллагааг нилээд идэвхижиж байгаа.Ер нь бол манай улс ОХУ-тай энэ салбарт олон жил хамтарч ажилласан. Хоёрдугаарт, эх үүсвэрүүдийн тухай ярьж байна. Эх үүсвэр нь манайхнаас өөрсдөөс нь болдог юм байна лээ. Манайхан гаднынхныг дагаж эх орноо худалдаад байна. Нэг жишээ тод бол М.Энхсайханыг байгуулсан “Өмнийн говийн эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ”. Энэ гэрээгээр Оюутолгой 4 жил Монголоос эрчим хүчний асуудлаа шийдэж байна гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. Энэ асуудлыг он гараад бид нэг тийш нь шийднэ. Бидний өөрсдийн гаднынхантай хуйвалдсан байдал арчаагүй байдал том төслүүд дээр их садаа болж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхлэв. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Нэгдүгээрт, Баруун бүсээс эрчим хүч импорлоод жилд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс гаргадаг. Цаашдаа гадаадаас өндөр өртөгтэй цахилгаан импортлох маягаар улс орныхоо цахилгааны эрчим хүчний хэрэгцээг хангаад яваад байх уу, дотоодын нөөц бололцоогоороо хангаад цахилгааныхаа хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр эрчим хүчний яам ямар бодлого барьж байна вэ? Дөргөний цахилгаан 33 төгрөг гэж байхад Хятадаас импортлож байгаа эрчим хүч 240 төгрөг, ийм их үнийн зөрүүтэй байна. Тэгэхээр дотоодын хямд үнэтэй эрчим хүчээр улс орноо хангах асуудал дээр ямар бодлого барьж байна вэ? гэж асуумаар байна. Хоёрдугаарт, ОХУ-ын Эрхүү, Галуут нуур зэрэг газруудад усан цахилгаан станцын их том нөөц байгаа, эрчим хүчний илүүдэл байгаа гэж байнга ярьдаг. Тэгэхээр бид ОХУ--аас орж ирж байгаа эрчим хүчийг өдөр нь хэрэглэчихээд орой нь буцаагаад үнэгүй гаргачихдаг гэдэг асуудал байдаг. Энэ нөхцөл байдал дээр цаашид ямар арга хэмжээ авах юм бэ? Эрчим хүчээ буцааж өгөхгүйгээр айл өрхүүдэд дулаан халаалт өгөх байдлаар дотооддоо шингээх боломж байгаа юу? Гуравдугаарт, Бид Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг их ярьж байгаа. Анх ОХУ--аас өөрөөс нь санал гарч энэ станцыг барих асуудал яригдаж байсан гэдэг. Одоо хамтарсан эрдэмтдийн зөвлөл санал дүгнэлт гаргана гэж ярьж байгаа. Бидний харж байгаагаар Дөргөний усан цахилгаан станцыг анх барьж байхад Дөргөн нуур ширгэнээ, Тайширын усан цахилгаан станцыг барьж байхад Тайширын гол мөрөн байхгүй болноо гэж байсан гэтэл одоо ус нь нэмэгдчихсэн, маш бага өртөг, маш бага хүн хүчээр ажилладаг. Байгаль орчинд усан цахилгаан станц хор нөлөөтэй юү энэ талаар хийсэн судалгаа байдаг уу, олон улсын байгууллагатай энэ тал дээр хамтарч ажиллах уу? Хэрвээ усан цахилгаан станц баригдахгүй гэвэл ядаж усан сан байгуулах уу? гэдгийг сайдаас асуумаар байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Цаашдаа Баруун бүсийн эрчим хүчийг дотоодын нөөц бололцоогоор хангах тал дээр бид тодорхой арга хэмжээнүүдийг авахаар бид бодлого, зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал Ховд гол бол Монгол руу урсдаг ийм гол учраас ямар нэгэн гадны хүндрэл нөлөөлөлгүйгээр усан цахилгаан станцыг байгуулах бүрэн боломжтой. Баруун бүсэд хямд усан цахилгаан станц дээр түшиглэсэн ийм эх үүсвэрүүдийг бүрдүүлэх чиглэлд яам түлхүү ач холбогдол өгнө. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, консецоор зарим дулааны цахилгаан станцууд яригдаж байгаа.