УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Ямар нэгэн зохицуулалтыг зайлшгүй хийхийн төлөө төр байгаа. Энэ зохицуулалтыг хууль болгож гаргахын тулд УИХ байж байгаа өнөөдөр УИХ-ын гишүүд гадаад зах зээл дээр хямдхан гурил байхад өөрсдөө бид нар 1000 гаруй төгрөгийн зөрүүтэй гурилыг ард түмэндээ идүүлж байгаа энд бид нар ямар нэгэн зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой тэгэхийн тулд өнөөдөр бид нар энэ гаалийн албан татвартай холбоотой энэ хуулийг оруулж ирж байгаа гэж үзэж байна. Нөгөөтэйгээр улаанбуудайн гурил гэж яагаад оруулж ирж байна баяжуулсан гэдгийг яагаад хасаж байгаа юм бэ гэж магадгүй. Хүнсний тухай хуульд зааснаар баяжуулсан гэдэг үг бол зайлшгүй байх ёстой тэгэхдээ өнөөдөр баяжуулсан гэдгээр явчих юм бол энгийн гурил орж ирэх нөхцөл хаалттай болчихно дахиад татвартайгаа үлдчихнэ тийм болохоор энэ хаалгаа нээж өгч байгаа юм шүү тийм болохоор энэ үгийг хассан юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татварын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Бид нарын хувьд гол ярьж байгаа гол анхаарах асуудал бол иргэд хямд гурил хэрэглэх нь чухал байна гэдэг асуудал байгаад байгаа тэгэхээр өнгөрсөн жилүүдэд сүүлийн жилүүдэд гурилын үнэ тасралтгүй өссөн энэ нь стратегийн хүнс. Монгол Улс өөрөө гурил болон гурилан бүтээгдэхүүн тэр дундаа талхны хэрэглээ өндөртэй улс орон. Тэгэхээр инфляцад гол нөлөөлж байгаа бүтээгдэхүүн болсон нийт инфляцийнхаа 15%-ийг бүрдүүлж байгаа гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг бууруулах, үнийг эрсдэлээс хамгаалах нь төрийн бодлого гэж харж байна тэгэхээр энэ зарчмынхаа хүрээнд бол дэмжиж байгаа. Нөгөө талдаа ч гэсэн бид нарт цэгцлэх асуудал байна уу гэвэл байна. Зах зээлийн зарчмаар асуудлыг шийддэг, өрсөлдөөний хүрээнд үнийг нь тогтоодог хэрэв үнэхээр шударга бус зүйл шударга бус өрсөлдөөн байгаа бол монопол гэдэг зүйл байгаа бол гурилын мафи гэдэг зүйл байгаа бол бид нар энийг бол зайлшгүй цэгцлэх асуудлыг төр зохицуулалт хийх шаардлага байна. Манай тариаланчдаас гомдол хэлээд байгаа, үйлдвэрүүд ашгийг нь авч байна гэдэг асуудал яриад байгаа хэрэв зах зээлд өөрийн дураар үнээ тогтоож байгаа бол үүн дээр бид нар цэг тавих цаг болсон байх гэж хараад байгаа дуртай үнээ тогтоож байгаа бол зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа гэж харч байна. Гол анхаар номер нэг асуудал бол ард иргэд болоод хэрэглэгчдийн асуудал. Чанартай болоод хямд өртөгтэйгөөр байх асуудлыг шийдэх асуудлууд байна харин УИХ дээрээс хэрэв энэ асуудал шийдэгдээд, дэмжигдээд гарлаа гэхэд хариуцлагын асуудал цаана нь яригдана. Гаалийн албан татварыг нь чөлөөлөөд хэзээ хэдэн төгрөгөөр үнэ буурах уу, хэдэн хувиар буурах уу гэдэг хүлээлт нэгэнт ч үүснэ бид нарын хувьд үүнд хариуцлага тооцох ёстой үүндээр Хөдөө аж ахуйн яам хариуцлагатай хандах ёстой. Зарим хэсэг анхаарах ёстой зүйл бол нэг байна Засгийн газар дараа нь тогтолцоогоор нь харах ёстой зүйлүүд байна. Эдийн засаг болоод хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаас гадна болгоомжилж байгаа зүйлүүд босгосон салбараа унагааж болохгүй шүү гэдэг болгоомжлол байгаа газар тариалангийн салбар болон хөнгөн үйлдвэрийн салбараа хамгаалах бодлого тогтолцооныхоо хүрээнд харах ёстой. Үнэхээр эрсдэл үүсэх бол төрөөс тодорхой хэмжээнд татаас, зохицуулалт, урамшуулал өгч энэ асуудлыг бодлогынхон түвшинд тогтолцоогоор нь анхаарах зайлшгүй шаардлага байна. Нэг зүйлийг онцлуулаад тодруулаад асуух зүйл бол мэргэжлийн хүн биш учраас газар тариалангийн салбар дээр уналттай байгаа нэг асуудал байна. Үр тарианы чанар энэ жил болц муу байна гэдэг асуудлыг ярьж байна гэсэн зүйл яригдаад байгаа энэ хэр бодитой байгаад байна үнэхээр үр тарианы асуудал дэлхий нийтээрээ л тэр дундаа сүүлийн жилүүдэд асуудалтай байгаад байгаа. Манай үр тарианы чанар болц муу байгаа дээр гаднаас авахаас өөр зайлшгүй шаардлага байгаа нөхцөл байдал хүссэн хүсээгүй үүсэж л таарна энэ дээр та бүхэн хариу шийдлийг хэлээрэй. Түүний асуултад ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татварын тухай хуулийн төсөл"-ийг танилцууллаа Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Гаалийн албан татвараас чөлөөлөх энэ бодлогыг дэмжиж байна. Төр тодорхой хэмжээний зохицуулалт хийх ёстой бид зах зээлийн журмаар явдаг гээд олон удаагийн иймэрхүү асуудлыг дандаа хааж байсан зах зээл бүгдийг шийднэ гээд үгүй олон удаа ийм зүйлийг ярьж байсан төр энэ дээр зохицуулалт хийх ёстой. Түрүүн шударга ёс өрсөлдөөний тухай ярих шиг боллоо тодорхой хэмжээний дүгнэлтүүд гараад шүүх дээр очоод унаад явсан байна би бол төрийн байгууллагууддаа итгэж байгаа шүү. Шударга ёс өрсөлдөөний газар тодорхой хэмжээний мэргэжилтнүүд байгаа, шинжээчид байгаа тэд нар бол тодорхой хэмжээний үнэн зөв мэдээллийг гаргаж, үнэн зөв дүгнэлт гаргаад торгууль шийдвэр гаргаад явсан байх гэж би хувьдаа ойлгож байгаа. Нөгөөтөөгүүр аж ахуйн нэгжүүдийг дампууруулах гэж байна гэсэн зүйлүүдийг яриад байх юм ямар нэгэн тодорхой арга хэмжээнүүдийг бид нар цаашаа аваад явах ёстой тэр хамгаалалт гэж байна уу? ямар зүйл байх юм би мэдэхгүй ямар ч байсан тодорхой арга хэмжээ авна гэж байгаа бол аваад явах ёстой. 2018 онд намайг тээврийн сайд хийж байхад иргэний нисэхийн либералчил гэдэг том асуудлыг оруулж ирсэн. УБ-Бээжин, УБ-Сөүлийн чиглэлд явж байгаа өрсөлдөөнийг бий болгох цаад утгаараа тарифыг буулгах, валютын үнийг буулгах гэсэн ийм бодлогыг оруулж ирсэн. Маш олон өнцгөөс ярьж байсан миат дампуурчихна ганц байгаа миатын үндэсний компаниа дампууруулчихна гэж байсан тэрийг зөрсөөр байгаад хийгээд явсан билетийн үнэ, тизний үнэ 35%- иар буурсан хамгийн гол нь миат гэхээсээ илүү ард иргэд хямдхан билетээр зорчих ёстой гэдэг бодлогыг барьж байсан. Тэнд миатынхан менежментээ хийгээд явсан, тодорхой хэмжээний зардлыг бууруулаад болсон шүү дээ. Үүнтэй адилхан Засгийн газар жишээ нь тариаланчдаа гурилын үйлдвэрүүдээ тодорхой бодлогыг бариад явахад болохгүй гэж зүйл байхгүй энийг хаячхаж байгаа зүйл биш хамгийн гол нь бид нарын нэг номерын асуудал бол ард иргэд боломжийн үнэтэй гурил идэх чинь л чухал тэгэхээр Засгийн газрын оруулж ирж байгаа нэг номерт ард иргэдийн хямдхан гурил идэж, хэрэглэх боломж бололцоог хангаж байгаа бодлогыг үнэхээр дэмжиж байна. 2023 онд Занданшатар дарга ажлын хэсэг байгуулаад хойд захаар явж дүгнэлт гаргуулаад ирсэн. Дүгнэлтээ гаргаж ирээд л 30-40% мах, гурилын үнэ нэмэгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргаж ирж байсан тухайн үед Болорчулуун сайд: Бид хамгийн хямдхан гурил идэж байгаа гэдэг зүйлээр хааж байсан. Хоёрдугаар МАА-н салбарыг эрсдэлээс хамгаалах гэж орж ирж байна. Бэлчээрийн МАА-г хэдий үе ингэж явах юм нэг зуд болохоор хэдүүлээ хэдэн өвс хэдэн тэжээл барьж гүйгээд л зуд нь дууслаа хавах боллоо, зун боллоо сайхан найрлаад л жил жилийн ийм байдалтай явах юм уу? Тийм болохоор Засгийн газар бодлого гаргуулна, МАА-н эрсдэлээс бууруулах, МАА-гаа хөгжүүлэх шинэчлэл хийх энэ тал дээр том бодлого оруулж ирмээр байна тэгж байж бэлчээрийн мал аж ахуйгаа хагас бэлчээрийн, хагас эрчимжсэн ийм МАА-руу орохгүй бол цааш цаашдаа малчдынхаа хөл дээрээ босох, аж ахуй эрхлэх боломжийг нь хаачхаад байна шүү дээ үүндээр том бодлого оруулж ирэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Өнөөдрийн нөхцөл байдал бол УИХ иргэддээ ээлтэй шийдвэр гаргах ёстой гэж бодож байна. Энэ үүднээсээ ЗГ оруулж ирж байгаа энэ тогтоолын төслийн дэмжинэ ээ гэсэн бодолтой байна. Нөгөө талдаа анхааруулах болгоомжлох зүйлүүд байна аа бид өнөөдөр гаднаас шатахууны хамааралтай эрчим хүчний хамааралтай хэзээ крантаа хаачих бол гээд л эмзэглэл байж байдаг хүмүүс. Атрын 3-р аян өрнүүлээд стратегийн бүтээгдэхүүн гэж тодорхойлоод гурилаар эх орноо бүрэн хангадаг болсон энэ бол бидний хувьд түүхэн үйл явдал. Дотоодын зах зээлийг хамгаалдаг тодорхой бүтээгдэхүүнүүд байдаг ер нь дэлхийн улс орнуудад тухайлбал япон солонгосын хувьд цагаан будааны асуудал байдаг юм билээ гэх мэтчилэн өөр өөрийн улс орны иргэдийн хэрэглээтэй холбоотойгоор зах зээлээ хамгаалдаг ийм асуудал бий. Тийм ч үүднээс бид оруулахгүй гаргахгүй гэхээс илүүтэйгээр стратегийн ач холбогдолтой манай иргэдийн дийлэнх нь өдөр тутмынхаа хүнсний хэрэгцээнд ашигладаг гурилан бүтээгдэхүүн дээрээ онцгойлон бид бүхэн анхаардаг. Тэгэхээр цаашдаа мэргэжлийн хүмүүс салбарын хүмүүстэй уулзалдаад мэдээллээ авчихсан байна. Энэ газар тариалан гурилын үйлдвэрлэл улаанбуудайны үйлдвэрлэл бүгд цаг агаарын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна дээр нь дэлхийн нөхцөл байдал их хүнд байна. Бид бол геополитикийн хайчин төдий орон энийг бүгд мэднэ. Бусад орнуудад энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод улаанбуудай гурил ховордвол яах вэ? Тэгвэл тэндээс бидэнтэй өрсөлдөх гээд байнга хямдхан гурил байна гэж итгэж болох уу? Энэ мэтээс үүдэхэд үндэснийхээ үйлдвэрлэлийг хамгаалах энэ асуудлаа тал талаас нь харж ярилцах ёстой гэж бодож байна. Хэрвээ та нар монопольшинжтэй асуудалд хандаж байгаа бол бид тэгвэл гаднаас гурил оруулж ирлээ гэдэг ийм шийдлийг арай хатуу арай зөвшилцөл хэлэлцэл төдийлөн сайн болоогүй юм болов уу гэж бодогдох юм. Гадны улс орнуудтай ярилцана гэхээсээ илүүтэйгээр дотооддоо илүү ярилцаад “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг энэ утгаараа илүү ярилцаад илүү шийдэлтэй байх ийм боломж байна уу? Ер нь өртөг зардлаа тооцоод гурилын үйлдвэрүүд үнээ хэд дахин нэмчхээд байгаа юм. Хэрэв үнэ өссөн бол энэ юунаас болсон бэ? үүнийг төр засагтайгаа хамтраад шийдэх боломжууд нь байгаа юу? Гэх мэтээр илүү өргөн хүрээнд нээлттэй ил тод ярилцсан ийм зүйл байна уу? гэдэг асуултыг тавья эхлээд. Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.