Төсвийн байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газраас “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн геологийн судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлантай танилцлаа. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Бум-очир: Аудитын дүгнэлт сонссон бол зүгээр байлаа. Дараа нь бид танилцах юм байна гэж ойлголоо. Энэ танилцуулгаас харахад үр дүнтэй хэрэгжиж байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхдээ мэдээж бодит амьдрал дээрээ юм тийм байдаггүй гэдгийг бид мэдэж байгаа. Энэ дотроос үр дүнгүй ч юм уу магадгүй цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй ч юм уу тийм төслүүд байна уу? тийм байгаа бол тэрийгээ хэл, энийг больё, эсхүл тэрийг үр дүнтэй болгохын тулд цаашид ийм ийм арга хэмжээ авч ажилламаар байна аа гэж та бүхэн маань ажлаа дүгнэж санал дүгнэлт гаргаж байгаа байх. Тэгэхээр тэрийгээ хэлээд өгөөч ээ. Бид нар бол сайн сайхныг зөндөө сонслоо. Нэрнээсээ сонсоход бол бүгдээрээ л дэмжих шаардлагатай гоё төслүүд сонсогдож байна. Тэгтэл яг бодит амьдрал дээрээ үр дүн муутай байдаг. Чанаргүй зээл болчих төслүүд байгаа болов уу гэж бодож байна.Тэгэхээр амжилттай ажиллаж байгаа гэж тайлагнахдаа гол нь биш ээ эцсийн үр дүн нь үнэхээр болохгүй байгаа зүйлүүд байвал тэрийгээ засаж залруулаад Их хуралтайгаа хамтраад ажиллаад явъя аа. Тэгэхээр нэгдүгээрт нь энэ болохгүй байгаа зүйлүүд юу байгаа юм бэ? үүнийгээ цаашид хэрхэн засаж залруулах юм бэ? Их хурлын гишүүд, байнгын хороо яаж дэмжиж хамтарч ажиллах вэ гэдэг дээр нэг тайлбар хэлээд өгөөч ээ. Энэ уул уурхайн бус салбарт гадаадын хөрөнгө оруулалт хэр байдаг юм бэ? Бид нар хөрөнгө оруулалт гэж ярихаар дандаа уул уурхайн салбартаа хөрөнгө оруулах тухай асуудал ярьдаг. Би бол энэ ХАА, МАА салбартаа гаднын хөрөнгө оруулалт татмаар санагдаад байх юм. Дандаа жижиг дунд гээд бараг 30 жил ярьж явлаа. Үнэхээр амжилттай байж чадаж байгаа юу гэвэл жаахан төвөгтэй байх. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт татах тал дээр гаднын том хөрөнгө оруулагчид сонирхдоггүй юм уу? хөрөнгө оруулалт татах ямар ажлууд хийх боломжтой юм бэ? хийж байгаа юу гэдэг дээр бас нэг хариулт авмаар байна. Экспортыг дэмжих төслийн хүрээнд энэ ямар ямар бүтээгдэхүүнийг дэмжсэн юм бэ яг ямар дэм мжлэлийг үзүүлсэн юм бэ? экспортыг нь дэмжинэ гэхээр яасан юм. Гадаадад гаргах сувгийг нь нээж өгсөн юм уу? худалдан авагчийг нь олж өгсөн юм уу, чухам яг юу хийсэн юм. Энэ экспортыг дэмжих энэ төсөлд хамрагдсан ямар ямар бараа бүтээгдэхүүнүүд байгаа юм бэ гэдгийг тодруулмаар байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Өнөөгийн нөхцөл байдал зудтай байгаа үед бол тодорхой бодлогын зохицуулалт хийх шаардлага байгааг ойлгож байгаа. Гэхдээ үүнийгээ хийхдээ бид ийм юм бодмоор байна нэг өдөр нь засаг энд бөөн либерал бодлого яриад л нэг бол бөөн дэмжинэ дэмжинэ гээд тэгээд тэрэнд нь бизнесүүд нь итгээд тэр юм нуу даа авсны дараа ийм их дэмжлэг авчихаад энэ компаниуд ийм муу юм хийж байна гээд төр өөрөө ийм юм яриад яваад байж бас болмооргүй байгаа юмаа. Яагаад гэвэл эсвэл цагаан эсвэл зохицуулалттай хар гэж ийм 2 өөр өнгийн юм биш энэ завсар чинь саарал өнгийн маш олон туяатай олон өнгө байж байгаа байхгүй юу бодлого энэ бодлогуудын хувилбаруудыг бид нар олох ёстой. Ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбар дээр миний гарт европын холбооны худалдааны бодлогын бичиг баримт байж байна. CNCP гээд нөгөө зах зээлийн эдийн засагт европт чинь хөдөө аж ахуйн зах зээл хамгийн их зохицуулалттай байдаг байхгүй юу. Жишээлбэл 2021-2027 онд европын холбооноос хөдөө аж ахуйн салбартаа гаргаж өгч байгаа татаас нь 387 тэрбум евро байгаа байхгүй юу тэгээд энэ дээр тухайн улс орнууд хувиарлагдаад очиход очиж байгаа мөнгөн дээр 200% нэмж татаас өгөх боломжтой байдаг. Бид нар үүнийг бодолцохгүй байж болохгүй. Одоо аж үйлдвэрлэлийн салбар дээр либерал бодлого явуулахыг ойлгож байна. Харин хүнсний салбар дээр тодорхой дэмжлэггүйгээр явахгүй дэлхий дээр хаана ч байхгүй. Хамгийн гайгүй нь америк, австрали байдаг гэхдээ тэнд харагдахүйц дэмжлэг маш их байдаг байхгүй юу жишээлбэл маркетингийн зээл гээд л харахад тэр улаанбуудайгаа юм уу гурилын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа биш маркетингийн дэмжлэг юм шиг боловч тэр салбартаа өгч байгаа шууд санхүүжилт байгаа байхгүй юу. Тэгэхлээр бид нар энд юу яримаар байна гэхлээр энийгээ бодолцоод тарифаа өнөөдөр бол буулгах хэрэгцээтэй байгаа бол буулгаж болно оо. Гэхдээ үүнийгээ хугацаатай буулгаад буцаагаад өөрийн үндэсний үйлдвэрлэлээ бол дэмжсэн бодлого чинь үргэлжлэх ёстой шүү. Яагаад вэ гэхлээр аливаа юмыг алдах шиг амархан юм байхгүй буцаад сэргээх шиг хэцүү юм байхгүй. Төр өөрөө дэмжиж явж байснаа тэгээд үүнийг өөрчлөх болоод ирэхээрээ хувийн салбараа хэлэх хэлэхгүй үгээр хараагаад муулаад ингэж хэлнэ гэж ингэж бодлого өөрчилж болохгүй ээ. Ер нь бодлогыг өөрчилж байгаа бол урт хугацаанд энийгээ ярьж хэлж дэмжлэг үзүүлж байгаа бол удахгүй дэмжлэггүй болно шүү тэр хугацаанд та нар өрсөлдөх чадвартай болоорой гэж ингэж ойлгомжтой явж байж л өөрчилнө үү гэхээс нэг сэрж босоод л либерал нэг сэрж босоод л консерватив үгүй бол ..бодлогтой яваад байж болохгүй гэдгийг бол хэлмээр байгаа юмаа. Тэгэхлээр энэ дээр ахиад яг өнөөдрийн зудархантай нөхцөл байдалд бол ийм арга хэмжээ авч болноо хэрэв тэгээл авч байгаа бол дотоодын үйлдвэрлэлүүдээ хараагаад зүхээд байх шаардлага үгүй. Тэд нар чинь бизнесийн хүмүүс өөрсдийнхөө байр сууринаас үгээ хэлье үгийг нь дааж сурах хэрэгтэй. Нөгөө талаас энэ бодлого дараа нь нөхцөл байдал тогтворжоод ирэхээр буцаагаад яаж эднийгээ сэргээх вэ гээд. Хүнсний салбар бол стратегийн салбар бол мөн шүү, тэгэхлээр бид нар үүн дээр илүү бодлоготой хандах ёстой. Тэгээд үүн дээр цаг хугацаатай хандах ёстой л гэж бодож байгаа. За баярлалаа Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Ц.Туваан Гаалийн татвар тэглэх асуудал орж ирж байна. Ер нь бол эргэсэн хойно нь хашхирав гэдэг асуудал болчихож байгаа юм биш биз ээ гэж бодож байна. Энэ дээр 2 бүтээгдэхүүн яригдаж байна. Тэжээл, гурил тэжээл дээр бол ойлгож байна одоо бол монгол орон зудын нөхцөл байдалд орчихсон тэжээлийн хомсдол тэжээлийн үнэтэй холбоотой асуудал энэ дээр үнэхээр ойлгож болно. Энийг мөнгө гаргаад хөдөө аж ахуйн яам ч гэсэн хийж байсан хөрөнгө гаргаад импортолж оруулж ирж байсан энийг бол ойлгож байна. Тэгэхээр энийг бол хийх ёстой. Гурил дээр бол энэ асуудал үүснэ шүү ялангуяа энэ хугацаагүй хэмжээгүй гээл ярьж байгаа нь бас эрсдэл дагуулна. Энэ нь тодорхойгүй байдлыг үүсгэчхэж байгаа. Стратегийн хүнс гээд бид нар одоо улаанбуудайг оруулдаг гурилыг оруулдаг. Ямар зэх зээлээс бензин түлшний хараат билээ эрчим хүчний хараат билээ гэдгээ мэдэж байгаа тэ. Одоо бид нар дахиад нэг зүйлийн хараат боллоо шүү энэ асуудал ингээд тодорхойгүй хугацаагүй тавиад өгөхөөр тариаланчид одоо яг энэ сая байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгыг хороон дээр энэ хаврын тариалалтын асуудал орж ирж байсан. Энэ нэг хувь заяаны шоглоом шиг тэд нарынхаа тариалахын өмнө ийм асуудалд орж байналдаа. Сайн ярилцаарай хөдөө аж ахуйн яамныхан. Юу тарих вэ хэдэн га газарт гэдгийг маш хүнд асуудал руу орж ирж байна шүү. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудлаа танилцуулж ярьж гаргасан шийдвэр байна уу. Монгол улсын хүнсний тухай хуулиар ийм зүйл ажилдаг энэ дээр импортоор оруулж ирэх гурил, улаанбуудай, тэжээлийн асуудлыг квотын асуудал яригддаг энэ дээр шийдвэр гаргасан уу. Дээр нь энэ хүнсний хувьсгал гээд Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад их хуралтай хамтраад 36 гээд нэг их наяд төгрөгийн зээл гээд явж байгаа энэ саяхан одоо үргэлжлээд явж байгаа. Тэгэхээр монгол улсын ерөнхийлөгчтэй энэ асуудлыг зөвшилцсөн үү засгийн газар үндэсний аюулгүй байдлын тэргүүнтэй энэ асуудлаа ийм асуудал авч хэрэгжүүлэх гэж байна аа гэдгээ ярьсан уу. Энэ дээр бол энэ хүмүүс чинь яагаад тариалчдын асуудал яагаад гурилын үйлдвэрийн асуудал яриад байгаа юм гэхээр энэ чинь салшгүй холбоотой байхгүй юу тариаланч улаабуудай тарина тэрийг нь гурилын үйлдвэр авна тэнд нь гурил болгоод хэрэглэгч хэрэглэнэ энэ чинь салшгүй ийм гинжин хэлхээ байхгүй юу хүнсний. Тэгэхээр энэ асуудал дээр нэлээн нухацтай хандаад арга хэмжээ авдаг юм байж гэж бодоход хугацаатай квоттой хэмжээтэй авсан нь зөв байхаа гэж бодогдож байна. Тэгэхгүй бол энэ ялангуяа төвийн бүс Төв аймаг, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариаланчид маш их залгаж байна ярьж байна. Монгол улсын тариалан өөрөө асар их зардалтай асар их эрсдэлтэй салбар бид нар европын метр метр тавь хөрстэй га-аас 60-70 авдаг газартай харьцуулах юм бол байхгүй шүү. Манайх 10см-ээс доош орчихсон хөрстэй газрууд зөндөө байгаа дунджаар 15-20 см хөрстэй газар дээр 15-16 центнерийг авч байгаа. Нээх овойж оцойтол нь аваад байгаа юм байхгүй. Тэгэхээр энэ тийм нэлээн ярьж байж шийдэх асуудал дээрээс нь энэ өрсөлдөөн бий болгох гээд энийг хэдүүлээ нэг тамын тогооны үлгэр биш дотооддоо ярьчихвал яасан юм бэ? яам, тариаланч, гурилын үйлдвэрүүдээ авчирч байгаад тойрч сууж байгаад яривал яадаг юм. Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Хурлаар татварын асуудлыг хэрэг эрхлэх газрын сайд танилцуулаад хэлэлцүүлэг болж байна. Уг нь салбарын сайд гээд хүнс хөдөө аж ахуйн сайд байдаг. Өчигдөр байнгын хороон дээр салбарын сайд нь энэ бодлогоо дэмжихгүй гэж байна лээ сангийн сайд нь дэмжихгүй гэж байна лээ. Засгийн газар нь дэмжээд оруулаад ирчихсэн бодлого байгаа тэгэхээр энэ асуудлаа нэгдсэн байр суурь засгийн бодлого кабинетын гэж юм байдаггүй юм уу 1-т нь. 2-т Энэ бодлогыг харахаар эхэндээ одоо байгаа нь ерөөсөө оруулахгүй орж ирвэл өндөр татвартай байсныг нь татваргүй болгоно хэмжээ хязгааргүй болгоно гээд энэ хооронд чинь бодлогын их олон зохицуулалт баймаар юм. Уг нь бол татвартаа ч биш энэ бол онцгой татвар биш хэмжээ хязгаар квот хориг хязгаар энэ саадаа л байхгүй болгочихвол жинхэнээсээ тэр өрсөлдөөн чинь үнэтэй чанартай олон янзын гурилаасаа худалдаачид нь оруулж ирээд эрүүл өрсөлдөөн чинь энэ үед л бий болох юм шиг санагдаад байгаа юм. Энэ татвартаа чухам асуудал нь байгаа юм уу үгүй юм уу энэ чинь орж ирэх нь хорио тэр тусмаа засгийн газрын оруулж ирж байгаа энэ бодлогын нэг ойлгомжгүй нь зөвхөн гурил оруулж ир зөвхөн бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэхийг дэмжинэ түүхий эд оруулж ирэхийг дэмжихгүй. Энэ яг юу гэсэн бодлого юм. Уг нь улаанбуудайг нь оруулж ирвэл олон хүнд үйлдвэр аж ахуйн газарт ажлын байр нэмэгддэг баймаар юм мөнгө нь монголд үлддэг баймаар юм. Гэтэл түүхий эд оруулж ирэхгүй монгол руу заавал бэлэн бүтээгдэхүүн оруулж ир гэх юм зөвхөн гурил оруулж ир. Энэ өөрөө яг ямар бодлого вэ үүн дээр тайлбар өгөөч. Уг нь бол тэр хориг саад нь байхгүй монгол руу будаагаа оруулж ирдэг энэ хүчин чадал өндөртэй гурилын үйлдвэр байдаг юм шиг байна лээ. Эдгээр нь тээрэмддэг хятад руу гаргадаг. Гэтэл монгол руу оруулах хориотой монголоос гаргах хориотой. Гэтэл энэ чинь урвуу тал руу нь л харуулчихаал байна л даа. Одоо наадах чинь улаанбуудай нь чөлөөтэй орж ирдэг. Гурил бол монголд тээрэмдэгдээд гурил болоод гадагшаа гардаг байж байж энэ улс орон чинь валют ажлын байр нь олддог энгийн дүрэм л баймаар юм. Хамгийн энгийн наад захын бизнесийн зохицоолгоо гэж байдаг болов уу. Түүхий эд монгол руу оруулж ирэхийг хөхүүлэн дэмждэг монголоос бэлэн бүтээгдэхүүн буюу аль болох л боловсруулалт хийгдээд гарахыг л яг энэ бодлого чинь өөрөө дэмжих ёстой юм биш үү. Яг эсрэгээрээ л болчихоод байх юм. Монголоос бэлэн бүтээгдэхүүн гарахыг хориглоно монголруу бэлэн бүтээгдэхүүн оруулна гээд байх юм. Үүн дээр нэг тайлбар өгөөч энэ бол хүнд ойлгогдохооргүй юм байна. Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 2-3 товчхон асуулт асууя. Өнөөдөр энэ асуудлаар удаан хэлэлцэж гишүүд маань олон талаар санаа тавьж үндэсний үйлдвэрлэлээ, үйлдвэрлэгчээ дэмжих бодлого маань гажуудах вий гэж бодож байгаа. Өнөөдөр хэлэлцэж байгаа асуудал дунд бас хэлэлцэж орж ирж байгаа асуудал бол Улаанбуудай тарьдаг тариланчдын асуудал давхар яригдаад байгаа юм аа. Тэгэхээр засгийн газраас энэ гурилынхаа хувьд нээлттэй энэ өрсөлдөөнийг чөлөөт өрсөлдөөн бий болгох нь ээ. Гадаадын гурил үйлдвэрлэгчидтэй дотоодын гурил үйлдвэрлэгчид өрсөлдөх нь ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр та бүхэн чөлөөт өрсөлдөөн дээр гардаг сөрөг гарч ирдэг зүйл бол дотоод хүн будаа аваа гэж шахдаг бол мэдээж манайд будааны өртөг их байдаг гарц багатай учраас хөрс, цаг агаар олон зүйлээс хамаардаг тэгэхээр та бүхэн энэ дээр тооцоо хийгээд ер нь гурил үйлдвэрлэгчид өнөөдөр гурил гадаадаас орж ирээд чөлөөтэй гаалийн татвар хамгийн доод хэмжээ цаашлаад тэглээд өрсөлдөхөд манай дотоодын үйлдвэрлэгчдэд сөрөг тал байна. Жишээлбэл дотоодын будаа гадаад зах зээл дээр будаанаас хямдхан байх юм бол дотоодоосоо аваад гадаадаасаа чанараа сайжруулаад явчих хэрвээ дотоодын будаа үнэтэй бол гадаадаасаа будаа аваад ирнэ. Тэгэхээр нөгөө талд талдаа будаа тарьж байгаа улсдаа зөрөөг нь өгөөд будаа тарьдаг тариаланчдаа бол өөр бодлого орж ирээд өөр бодлогоор хамгаалаад стратегийн гол бүтээгдэхүүн гэдгээ хүлээгээд явах хэрэгтэй. Харин будаа бол стратегийн гол бүтээгдэхүүн юм бол гурилыг бид нар заавал нэг томьёон дээр авч яваад байх шаардлага байгаа юм уу энэ дээр та бүхэн ямар тооцоолол хийсэн бэ? Тариаланчид бол цаашдаа байна хамгаална тар бодлогоо гаргана тэгхээр өнөөдөр дотоодын гурил үйлдвэрлэгчдийг өрсөлдөөнийг ширүүсгээд тэгээд энэ дундаас ард түмнээ хожуулах гээд байгаан. Хямдхан үнэтэй сайн чанартай бүтээгдэхүүнийг даяарчлал олон улсын худалдаа хөгжсөн олон улсын чөлөөт худалдаатай худалдааных нь тариф болон тарифын бус арилгаж аль болох чөлөөт худалдааг дэмжиж байгаа. Дэлхийн худалдааны байгууллагуудад олон орнууд нэгдэн орж байна. Тэгэхээр зэрэг энэ дунд бид ялгаж салгаад засгийн газраас Улаанбуудай тариалж байгаа тариланчдаа ингэж хамгаална тусдаа гурил үйлдвэрлэгчдийг бусад гурил үйлдвэрлэгчдээ өрсөлдүүлэх. Манайд хэрвээ тоног төхөөрөмж нь үнэтэй орж ирдэг бол гаалийн татвараас чөлөөлж болно дандаа гадаадын хүмүүс ажилдаг юм уу энд чинь дандаа монголын хүмүүс ажиллаж байгаа энэ хүмүүсийн цалин гадаадын гурил үйлдвэрлэгчдийн ажилчдадаа өгдөг цалин нь өндөр байгаад байдаг юм уу. Аль орц нь бид нарт өрсөлдөх чадварыг сулруулаад байгаа нь тэрний талаар тооцоо хийж судалгаа хийсэн юм байна уу? Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.