УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: НӨАТ-аас чөлөөлөх гол зорилго нь хэрэглэгчидийн гар дээрх үнийг бууруулах, НӨТ хүсэх зорилготой гэж ойлгосон. Гэтэл үүнтэй адилхан нэг жишээ байна. Яагаад энэ зорилгодоо хүрэхгүй байна. Өнгөрсөн 4-р сарын 9 нд баталсан яг энэ НӨАТ-аас чөлөөлөх хууль цаасан дээр бичигдсэн байна. Гэтэл НӨАТ нь хэрэглэгч дээр очоод чөлөөлөгдөхгүй байгаа юм, үнэ буурахгүй шүү гэж хэлсэн. Гэтэл ажлын хэсэг босоод нь чөлөөлж байгаа буурна гэсэн. Жишээлбэл: 4-р сарын 3 нд худалдан авалт хийсэн иргэний баримт дээр сая авсан бараанууд бүгдээрээ НӨАТ-тэйгээ байна. Гааль таван хувиар хөнгөлөгдлөө. НӨАТ чөлөөлөгдөхгүй. 16.5 хувиар үнэ буурах ёстой гэсэн ч ийм нөхцөл бололцоо бүрдэхгүй юм шиг санагдаж байна. Нөхцөл байдал өөр байгаа учраас тайлбар өгнө үү? Тэг хувиар хөнгөлөх асуудлаа энэ хуульд оруулж ирэх ёстой байсан биш үү. Одоо бол НӨАТ-ийг хэрэглэгчийн гар дээрээс авахаар хуулийн зохицуулалттай байгаа. Үүнийг босоод нь чөлөөлж байгаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Гэтэл 4-р сард яг ийм хуулиас чөлөөлөөгүй байгаад тайлбар өгнө үү? Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. Сая цар тахалын үед хүнсний хангамж харьцангуй тогтвортой байсан гэж үзэж байна. Тухайн үед хуулийн хүрээнд нөөцлөгдсөн бүтээгдэхүүнүүд байсан. 4-р сард гарсан хууль одоогийнхоос яагаад өөр байсан гэхээр дотоодод үйлдвэрлэгдсэн энэ төрлийн бүтээгдэхүүний НӨАТ-ийг чөлөөлөөгүй зөвхөн импортоор орж ирж байгаа гааль, НӨАТ-ийг чөлөөлсөн байсан.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа: Цааш цаашдаа ямар бодлого хийх вэ? Төлөвлөлттэй олон жилийн хугацаанд үйлдвэрлэлүүд, хөдөө аж ахуйг босгох ямар арга хэмжээ авах вэ? Тэжээлийн хэвэгний үнэ талийгаад алга боллоо. Тэжээлийн үйлдвэрийн хэрэгцээ хэр байна? Хэдэн үйлдвэр манай улсад байна? Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хамгийн гол асуудал хэвэг тэжээл байдаг. Үүн дээр ямар бодлого чиглэл барих вэ? Хөдөө аж ахуйн яамнаас энэ асуудлыг түрүүлж хөндөж байгаа нь сайн байна. Дараа дараагийн ЖДҮ хөгжлүүлэх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих суурь болсон бодлогууд үүнтэйгээ яаж холбогдож орж ирэх вэ? Түүний асуултанд УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. Сүүлийн тав, зургаан жил газар тариаланг огт хангаагүй дандаа алдагдалтай явж ирсэн байна. Гэхдээ нийтлэгээр аваад үэзхээр бид нар газар тариалангаа дэмжихгүй бол цаашдаа мал аж ахуйтайгаа харшилдах шинжтэй байгаа. Бид хөрс бордоо, усжуулалтын асуудлыг бүрэн шийдэж байж газар тариаланг хөгжүүлэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдээс Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг би дэмжиж байгаа юм. Харин Улаанбуудайтай холбоотой чөлөөлөлтийг дэмжихгүй байгаа юм. Учир нь цаасан дээр тариа тарьдаг. Бодитоор тариа, будаагүй байдаггүй тогтолцооны гажгийг далдалсан хуулийн төсөл байгаа юм. Жил бүр жилийн хэрэгцээний ууланбуудай авна гэж тариалалтаа эхлүүлдэг. Гэтэл жилийн эцэст байдаггүй. Сүүлийн 5 жилийн тоог харахад 500 мянган тонн улаанбуудай импортоор авч байна. жил бүрийн ууланбуудайн 30%-ийг гаднаас авч байна гэсэн үг. Гэтэл сүүлийн 5 жилд 150 орчим тэрбум төгрөгийг улаанбуудайн татаасыг тариаланчдад олгосон байна. Цаана нь 240 тэрбум төгрөгийн авлагатай сууж байна. Үүний цаана асар том авлига, зүйрлүүлж хэлбэл газар тариаланг дэмжих сан нь коронавируст нэрвэгдчихсэн. Бодит байдал тулаад ирэхээр энэ сан мөнгө байдаггүй, улаанбуудай нь байдаггүй. Энэ гажгийг дэмжих биш зөв арга хэмжээ авахгүй бол болохгүй байгаа юм." Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа: Хуулийн төслийг дэмжиж байна. Өвөлжилт нийт нутгаар хүндэрч байна. Ялангуяа Өвөрхангай аймаг нэлээн хүнд өвөлжихөөр байна. 1700 өрхийн нэг сая мал, 15 аймгийн 133 суманд өвөлжиж байгаа. Эдгээр малчдад эмнэлэг, түлш, өвс тэжээлийн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байна. Тодорхой арга хэмжээ авч дэмжлэг үзүүлнэ үү? Энэ хууль батлагдснаараа өвс тэжээлийн үнэ одоогийн байгаа үнээрээ хадгалагдах уу? Цаашид өвс тэжээлийг тухайн компаниуд нь өөрсдөө үнээ тогтоож борлуулах уу эсвэл гэрээт байгуулагуудаар дамжин олгох уу? Өвөлжилт хүндэрч байгаа зургаан аймгаас экспортонд нэмэгдүүлэх хэмжээг 40.000 тонн мах авна гэж байгаа. Үүний хэрэгжилт сайнгүй байна. Өвөрхангай аймгаас 40.000 тонн махнаас 6.5 тонн мах квот өгсөн. Нийт дөрвөн компани мах авахаар гэрээ хийсэн байна. Бусад аймаг дээр өндөр боловч Өвөрхангай аймагт 9 хувьтай байна. Махаар нь тооцоод үзэхэд 522 тонн мах авсан байгаа юм. Одоо үүнийгээ эрчимжүүлэх, цаг хүндэрсэн үед нь зургаан аймгаас нь мал махаа авах хэрэгтэй байна. Түүний асуултанд УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа. Өчигдөр Шадар сайд Я.Содбаатар болон аймгийн засаг дарга нартай цахим уузалт хийсэн. Үүгээр өвөлжилтийн бэлтгэл ажил, отроор явж байгаа малчдад, аймаг орон нутгийн иргэд тусламж үзүүлэх болон бусад чиглэлээр үүрэг чиглэлүүдийг өсгөн байгаа. Импортын татвар оруулснаар үнэ бууруулах гэхээсээ илүүтэй нийлүүлэлт дээр хомсдол үүссэн. Үүнийг дагаад үнэ өсөөд байна.
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.01/ хуралдаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Тухайн батлагдсан төсвийн орлогод нөлөөлөх санал гаргахыг хориглосон байдаг. Учир нь баталсан төсөв дээр хориг тавигдсан. Хэрвээ тийм байвал түүний дараа жилээс эхэлж татварын хуулийг мөрдөнө гэсэн байдгыг анхаарах хэрэгтэй. Дотоодод боловсруулсан гэхээр гурилын үйлдвэрүүдийн гаргаж байгаа тэжээлүүд бүгд чөлөөлөгдөх асуудал яригдана. Тэр хэмжээгээрээ үнээ бууруулахгүйгээр зах зээл дээр борлуулах вий. Тэд нар татвартай тооцоо хийхдээ наад хуулийг чинь бариад татварын орлогоос чөлөөлөөд явна. Чөлөөлөгдөж байгаа нь тухайн гурилын үйлдвэр дээр ашиг болоод очих вий. Татвар хоорондын тооцоо үйлдвэрлэгчид ашигтай татварын хөнгөлөлт болоод очих болно гэдгийг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цар тахлын нэрийг далимдуулаад хүнс оруулж ирдэг том том аж ахуй нэгж, ченжүүдэд ашигтай зүйлүүд хийдгээ одоо болих хэрэгтэй. 100 гаруй тэрбум төгрөгийн давуу байдлыг компаниудад өгөх гэж байна. Үнэ тогтвортой байна гэдэг чинь луйвардаж байна гэсэн үг. Үндэсний компаниудаа хүндэтгээд худалдан авагч буюу жирийн ард иргэддээ 16 хувиар хөнгөлж байгаа хөнгөлөлтөө тавиад өгөөч гэж хүсэж байна. З.Мэндсайхан сайд тодорхой хариулсангүй. Зүгээр жирийн ард иргэдэд хувиарлаж өгдөг маш олон арга замууд байдаг. Бэлчээр ашиглах мэргэжлийн холбоо, МҮЭХ, ХАҮТ, Ажил олгогчдийн нэгдсэн холбоогоор дамжиж очиж болно. Дээр нь нэмээд 100 тэрбум төгрөгийг 200.000 эмзэг бүлгийн өрхөд хуваарилахад 500.000 төгрөг нэг өрхөд очно. Энэ нь цар тахлын энэ үед иргэдийн орлогыг мөнгөжүүлж байгаа асуудал юм. Тэрнээс биш эрэлт хэрэгцээ нийлүүлэлт ярьчихаад үндсэндээ томоохон аж ахуй нэгж, компаниуддаа давуу эрх өгдөг. Дараа нь яг хэрэглэгчиддээ энэ үнэ нь буурч очсон уу? 16.5 хувийн 40 тэрбум төгрөг жирийн ард иргэддээ наалдуулахын тулд шууд хэрэглэгчид дээр нь очдог арга хэмжээг авсан уу? Хуулийн төслийн ХХААХҮ-ын сайд З.Мэндсайхан асуултанд хариуллаа. Нийт 100 тэрбум төгрөг санхүүжилт гараад байгаа юм биш. Үйлдвэрлэлд шилжүүлэх улаанбуудайг импортолж оруулах эх үүсвэр дээр 150.000 тэрбум төгрөгийн төсвийг тусгаж байна. Үүнийг гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд өөрсдөө будаагаа оруулж ирнэ. Гурил нь хэрэглэгчид дээр очино. Нийт импортын хөнгөлөлтөнд хамрагдаж байгаа санхүүжилтийн эх үүсвэр гэсэн буруу ойлголттой байх шиг байна. Тийм зүйл байхгүй юм.