Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Манай улс үүрэн холбооны операторууд дээр үүрэгжүүлэлтийг хийжээ, энэ чухал асуудал!
УИХ-ын чуулганы /2026.10.29/-ний өдрийн хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг зарчмын хувьд бол дэмжиж байна. Монгол Улс 3,6 сая иргэнтэй. Сошиал медиа, нийгмийн сүлжээний хэрэглээгээрээ бараг Ази, Номхон далайн орнуудад хамгийн өндөрт ордог үзүүлэлттэй юм байна лээ. Өсвөр насны хүүхдүүдийн бараг 92% нь сошиал медиа буюу нийгмийн сүлжээ ашигладаг гэсэн судалгаа байдаг.Гэхдээ үндсэн шалтгааныг би илүү шинжлэх ухаан талаас нь хараад байна. Америкийн Үндэсний сэтгэцийн эрүүл мэндийн хүрээлэнгийн гаргасан судалгаагаар 13 нас хүрээгүй хүүхдийн,тархины хөгжил, танин мэдэхүй, өөрийгөө хянах болон эрсдэлээ удирдах чадвар төлөвшөөгүй байдаг. Ийм үед нийгмийн сүлжээг моделийнх нь түвшинд аваад үзэх юм бол донтуулах шинжтэй гэж гарчээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






