Үйл явдал1 мин унших
АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

Сэтгүүлч bayartsengel
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч bayartsengel
Сурталчилгааг их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон 6-р их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогоо танилцуулах юм.
Намын дүрэм, намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа хийх юм. Тэд сурталчилгаанд баримтлах хамтын гэрээ байгуулан хамтран сурталчилгаагаа зохион байгуулж байгаад тус намын гишүүд ч сэтгэл хангалуун байна. Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны уулзалт Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад ойрын өдрүүдэд үргэлжилнэ.