Үйл явдал3 мин унших
Арабын Нэгдсэн Эмират Улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд Монгол Улс оролцоно

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба- Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгав. Махны экспортыг нэмэх, нөөцийн мах бэлтгэх, аймаг, сумдад байгуулах арьс, шир, түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрийн тоог нэмэх, төсөл хэрэгжүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэхийг сайд Ч.Улаанд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин олгох талаар судалж шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав.
- “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгав. 21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах талаар Хятадын талтай тохиролцохоор болов.
- Иргэний аюулгүй байдлын салбарт Бүгд Найрамдах Франц Улстай хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирохоор болов. Энэ нь гамшгаас хамгаалах салбарт хамтрах чиглэл, цар хүрээг өргөтгөх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, сургалт зохион байгуулах, эрэн хайх, аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж болон холбоо, зарлан мэдээлэх, удирдлагын төвийн чадавхийг дээшлүүлэх зорилготой юм.
- Түүх, соёлын дурсгал, тусгаар тогтнолын баримт нотолгоо болсон эртний газрын зургийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, түүхэн газрын зургийн гурван боть ном хэвлэн олон нийтэд сурталчилан таниулахаар болов. Газрын харилцааны салбарын төрийн архивт 200 гаруй хуучин газрын зураг, түүнд холбогдох хувилбар зураг, ноорог байдаг. Төв номын сан, Үндэсний төв архив, орон нутгийн музей зэрэгт XVIII-XX зууны эхэн үед хамаарах 800 гаруй газрын зураг хадгалагдаж байна.