Онцлох мэдээ2 мин унших
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Энэтхэгийн Элчин сайдтай уулзав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг олгосонд талархаж буйгаа илэрхийлээд, Энэтхэгээс вакцин авахад Элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. Тэрбээр, "Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжинд COVID-19 цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаарч байна. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм. Хэрвээ он дуустал хичээл, сургуулийг нээхгүй бол бүтэн хоёр жилийн хоцрогдол бий болно. Энэ нь Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан" хэмээгээд, хичээл, сургуулийг эхлүүлэх ажилд дэмжлэг болохыг хүслээ.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг боломжит бүх аргаараа дэмжин ажиллахаа хэлээд сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа. Мөн багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой гэлээ. Үүнээс гадна Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монгол инженер, мэргэжилтнүүдийг сургах ажил амжилттай үргэлжилж байгааг тодотголоо.