Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчөөс шүүхийн багц хуулийг өргөн барьсантай холбоотойгоор 2020 оны 4-р сард хэлэлцэх эсэхийг шийдсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг хэрхэн, яаж шийдэх нь 11 -р сарын дунд хүртэл хүлээгдсэн. Өнөөдөр дөрвөн долоо хоног АН-ын саналыг хүндэтгээд 60 хуудас зарчмын зөрүүтэй хууль гарсан байгаа. Асуудлууд байвал нээлттэй ярих болж байгаа байх. Завсарлагын хугацаа үндсэндээ тав хоног. Гэхдээ өөр хүндэтгэх шалтгаануудаас болж нэг сарын хугацаа болж байна. Өнөөдөр чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу даргын зөвлөлөөр шийдэж, даваа гарагт байнгын хороо хуралдаж байна. Энэ бол хуулиар нээлттэй байгаа. Хууль зөрчсөн явдал байхгүй гэдгийг зөв ойлгоорой. Заавал завсарлага авч оны дараа хэлэлцье гээд байна. Оны дараа ямар нэг шалтаг, тайлбаргүй энэ асуудлыг хэлэлцээд явна. Үүнээс хойш ямар нэг шалтаг битгий хэлээрэй. Гурав хоногийн завсарлага өглөө.
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Завсарлага аваад байхаар дараа дараачийн ажлууд үүсч байгаа. Он гарахаар Цагаан ойртчихлоо гээд цаашаагаа баяруудтай холбоод байгаад би санаа зовж байна. Ер нь сулрах вий. Шүүхийн тухай хууль дээр ойлгоцолд хүрээд наана цаанатай байдалд хүрээд явж байгаа. УИХ-ын гишүүний хувьд санаа зовж байна. Энэ хуулийн эрч нь суларсаар байгаад лобби ороод тавьсан зорилгынхоо 50 хувьд хүрэх үү үгүй юу. Үндсэн зорилго зарчмаа барьж байж юм зөв явдаг. Хугацаа хойшилж байгаад би санаа зовж байна. Баяр ёслол, Ковид гээд яриад байж болохгүй Монгол Улсын их хурал тасралтгүй үргэлжлэх ёстой. Энэ бол бидний шалгалт. Энэ удаагийн УИХ-д орж ирсэн гишүүд, бүлгүүд цаашдаа хамтраад Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бодлогыг аваад чадах уу үгүй юу? Энд тэндхийн лобби ороод сулхан хийсэн хууль болчих вий. Лобби чинь эхсээд байгаа шүү. Цаашаа бол буулт хийж болохгүй, чадахгүй гэж бодож байна. Ингэвэл энэ хуулийг хийсний хэрэг байхгүй.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. Уг хуулийн төсөл нилээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Сөрөг хүчний гишүүдээс гадна эрх баригч намын гишүүд ч шүүмжлэлтэй хандаж байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал "Цахим хурлын үеэр ямар ямар асуудлыг хэлэлцэх вэ гэдгийг хуульчлах хэрэгтэй л юм байна. Тэгэхгүй бол "чоно борооноор" гэгчээр асуудлууд орж ирж байна. МАН-ныхан дарга даа бэлэг барих гэж өрсөлдөж гүйгээд байна" гэдгийг сануулсан юм.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хуулийн төслийг дэмжихгүй байна. Үндсэн хуультай нийцүүлж байна гэж тайлбарлаж байна. Тэртэй тэргүй бид Шүүхийн багц хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан оруулж ирнэ. Энэ хуулийн хүрээнд өөрчлөөд явах ёстой. Энэ хуулийг бид шударга ёсны хувьсгал хийж явахдаа өөрчилсөн. Энэ нь нийгэмд эргэлзээ төрнөө. Сая шүүгчид баахан нөхдийн ялыг хөнгөллөө шүү дээ. Хэрэв Дээд шүүх дээр энэ ялгүй болбол УИХ дээр гал буунаа. Манай залуу гишүүн Б.Энхбаяр гишүүнийг "алах" гэж байна шүү дээ. Нөгөө хөөн хэлэлцэх хугацаа наашлуулдаг шиг юм болно шүү дээ. Тиймээс Шүүхийн багц хуулийг хэлэлцэх үедээ энэ зохицуулалтыг хийгээд явж болно. Тэгэхгүй бол нийгэм " за нөхдүүдээд эд нар суллах гэж байна" гэж харна. Б.Энхбаяр гишүүнээ ах хүний хувьд зөвлөе. Наадах чинь захиалгатай хууль байна. Эцэст нь тэд чамайг хамгаалахгүй шүү.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Энэ хууль 2019 оны 1 сард батлагдсан. Хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа ч энэ хууль үүргээ биелүүлсэн. Гэхдээ энэ хууль цаашид ингэж үргэлжлэж болохгүй. Тиймээс өөрчлөх хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Шүүхийн тухай хуулийн шинэчлэсэн найруулга, Авилгын эсрэг хуулийн өөрчлөлт зэрэг энэ зохицуулалтыг оруулаад явах боломжтой гэж үзэж байна.