Үндсэн хууль
Өргөн барьсан: 2025/12/29
Өргөн барьсан: 2025/06/19
Өргөн барьсан: 2021/10/01
Өргөн барьсан: 2020/09/02
Өргөн барьсан: 2020/04/07
Өргөн барьсан: 2019/12/13
УИХ-ын чуулганы /2026.05.18/ны өдрийн хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын татварын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл гишүүд асуулт асуулаа.Өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт орсноор ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчид харилцан өгөөжтэй байх нийгмийн даатгалын сангийн үр ашгийг нэмэгдүүлэх засаглалыг сайжруулах чиглэлээр ямар шинэчлэлийн чанартай бодлого оруулж ирж байгаа вэ? Олон жил өндөр бүтээмжтэй өндөр цалинтай ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр цалингийн түвшин багатай иргэдтэй адилхан болж тэгшилсэн жишээ их байгаа. Ийм гомдол саналууд нэлээн ирдэг. Төсвийн байнгын хороогоор ААН-д ноогдож байгаа босгыг 50 сая төгрөгийг 400 сая төгрөг болгох санал уг нь дэмжигдсэн. Харин Төсвийн байнгын хорооны хурал дээр энэ саналыг унагачихлаа. Үүн дээр зарим гишүүд сэтгэл дундуур байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд энэ саналаа хуваалцаж мэдээлэл өгсөн. 17 цагт санал хураалт болох юм байна. Гишүүд маань учрыг тунгаагаад жижиг, дунд, бичил ААН-үүдээ дэмжиж санал өгөх байх.
УИХ-ын чуулганы /2026.05.18/ны өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:Дэлхийн нийт улс орнуудаас 175 нь нэмэгдсэн өртгийн албан татвартай. Үүнээс 83% нь буюу 145 улс орон босго тогтоодог юм байна. Монгол Улс босго тогтоох нь зөв гэдгийг ОУВС зөвлөсөн. Мөн ОУВС зөвлөхдөө одоогийн инфляцтай уялдуулаад 11 жилийн өмнө 50 сая төгрөгөөр тогтоосон босгыг 400 орчим сая төгрөг байхад болно гэж зөвлөж байгаа. Тиймээс улс төрийн намууд дийлэнх нь НӨАТ-ын босгыг нэмэгдүүлнэ гээд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт амлалт өгсөн гэж ойлгож байгаа. МАН 2024 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө НӨАТ-ын босгыг 400 саяд хүргэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг олон улсын жишгийн дагуу шинэчилнэ гэж амлалт өгсөн. Энэ хоёр үндэслэлээр 400 сая төгрөг болгохоор Н.Учрал Ерөнхий сайдын тэргүүлсэн ЗГ-аас Өргөн мэдүүлснийг дэмжиж байгаа. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэхгүй байх нь ямар хүндрэл үүсгэж байна вэ гэдэг асуудал байгаа. Нэгт, орлого багатай, ашгийн түвшин муу, санхүүгийн мэдлэг багатай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн бэрхшээл гарна. Татварын өр төл төлбөр нэмэгдэх эрсдэл үүсэж байгаа юм. Хоёрт, бичил жижиг бизнес эрхлэгч дээр тайлан гаргахтай холбоотой зардал, бусад хүн хүчний зардал нэмэгдсэнээс болоод бараа бүтээгдэхүүний нийлүүлж байгаа бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ нь инфляцад нөлөөлөх үр дагавартай.Гуравт, 183 мянга орчим бичил жижиг бизнес эрхлэгчдэд үүнийг нэмэгдүүлэх нь одоогоор хамгийн үр дүнтэй зүйл. Би орон нутагт ажиллаж амьдарч байсан. Бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр санал бодлыг нь сонсож байсан. Одоо ч бичил, жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа хүний хувьд зайлшгүй босгыг өнөөгийн нөхцөлд нэмэгдүүлэхээр ЗГ-ын оруулж ирсэн саналыг дэмжих ёстой. Харин дараа дараагийн бусад татварын хуулиудад оруулах өөрчлөлтийг тухайн үед нь дэмжээд явах хэрэгтэй. Харин олзуурхууштай нь манай ЗГ болон УИХ-ын гишүүдийн зүгээс татварын ачааллыг иргэд, ААН-үүдэд бууруулах чиглэлээр олон хуулийн төслүүдийг чуулганаар амжилттай хэлэлцүүлж байгаад баяртай байгаа. Төрийн зардлыг бууруулж татварын зардлыг бууруулаад төрөө цомхон болгоод татвар төлөгчид илүү ашигтай байх нь чухал.