УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хүүхдийн сургуулийн автобустай холбогдуулан үг хэллээ. Тэрээр “Өнгөрсөн чуулган дээр С.Эрдэнэ гишүүн бид хоёр хүүхдийн автобусыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилж оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Дэмжээгүй шалтгаан нь хэрэгтэй хэдий ч та нар хэн нэгний бизнесийг дэмжих гээд байна, хэн нэгний лобби байна гэж хардсан. Ер нь УИХ дээр бид хэн нэгний гэж ярих биш хувийн бизнесийг дэмжиж байх нь зүйтэй. УИХ дээр хэн нэгний гэж ярих биш хувийн бизнесийг дэмжиж байх нь зүйтэй. Зөвхөн улсын төсвөөр авч ирж буй автобусууд биш хувийн байгууллагуудын хөрөнгөөр орж ирэх автобус мөн хүүхдийн сургуулийн автобусыг дэмжих нь зүйтэй. Тиймд энэ хуулийн төслийг дараагийн чуулганаар дахин өргөн барина. Энэ үед Засгийн газар, гишүүд дэмжээсэй гэж хүсч байна” гэв. Түүнчлэн Хүүхдийн автобус аюулгүй байдлыг маш сайн хангасан, тусгай зориулалтынх байдгаараа томоохон ач холбогдолтой гэлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүн М.Энхболд: Хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд зарим зүйлийг тодрууллаа. Энэ хууль өмнө нь иймэрхүү байдлаар үйлчилж байсан. Одоо энэ хуулийг оруулж ирэхдээ Засгийн газар өмнө нь ямар хэмжээний татвар чөлөөлөгдсөн байна. Уг хөнгөлөлт чөлөөлөлтийн дагуу хичнээн автобус орж ирсэн бэ. Өмнө нь хэрэгжиж байх үед хийсэн тооцоо судалгаа бий юу гэлээ. Хөнгөлөлт чөлөөлөлтийн дагуу хичнээн автобус орж ирсэн бэ. Мөн Зам тээврийн яам Улаанбаатар хотын орчим зам сайтай болсон төвийн бүсийн аймаг орон нутгийн сум, аймаг, сумын төвүүдэд том оврын автобусаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулах асуудлаа өргөжүүлэх тал дээр ямал бодолтой байна вэ гэсэн асуултыг асуулаа. Түүнчлэн хувийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад хөнгөлөлт чөлөөлөлт яагаад олдохгүй байгааг тодруулав. Зам тээврийн сайд А.Гансүх: Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр нийтийн тээврийн парк шинэчлэл 40 хувиар нэмэгдэж, 400 орчим автобус шинээр орж ирсэн. Цаашид аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбосонтой уялдуулан нийтийн тээврийг том оврын зорчигчдын тав тух, аюулгүй байдлын шаардлага хангасан автобусаар явах шаардлагыг яам тавьж байгаа гэлээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: НӨАТ-ын асуудлыг ярихдаа УИХ дээр байгаа НӨАТ-тай холбоотой өргөн баригдсан гишүүд болон хууль санаачлах эрхтэй бусад субъектийн асуудлыг нэгтгэж оруулж ирвэл зүгээр байна. Мөн 10 сая төгрөгөөс дээш орлого олвол 10 хувийн татвар төлнө гэсэн НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх ёстой гэж УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ын босго 10 саяыг 200 сая болгох тухай хуулийн төсөл санаачлан өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцүүлээгүй мөртлөө Засгийн газрын оруулж ирсэн гурван хуулийг хэлэлцүүлж байгаа нь хууль санаачлах эрхтэй субъектүүдийг ялгаварлах хандлага харагдаж байна. Төрийн албан хаагчид 10 сая төгрөгийн цалин авдаг ч татвар төлдөггүй. Ар гэрээ тэжээж, ажлын байрыг бий болгож, баялаг бүтээж буй хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийнхэн 10 саяын НӨАТ-т дарлуулж, дээрэлхүүлж байна. Сургуулийн хүүхдийн автобусны асуудлыг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй Автобуснуудыг НӨАТ-аас чөлөөлөх нь зөв. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр хэдэн төгрөгний төсөвт орох НӨАТ-ын орлого буурах вэ. Түүнтэй холбогдуулан орж ирж буй автобусны үнэ хямдрах эсэх, парк шинэчлэл хэдэн хувиар нэмэгдэх талаар тодорхой тооцоо судалгаа бий юу гэдгийг тодрууллаа. Мөн нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, үнийг нь буулгах, парк шинэчлэл хийх шаардлага байгаа хэдий ч сургуулийн хүүхдийн автобусны асуудлыг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүд автобусанд төлбөртэй явдаг. Сургуулийн автобус бий болгож, автобусыг НӨАТ, бусад албан татвараас чөлөөлөх хэрэгтэй гэлээ. Зам, тээврийн сайд А.Гансүх: Автобусны парк 40 орчим хувиар шинэчлэгдсэн. Хуулийн үзэл баримтлалыг хууль зүйн сайд сангийн яамтай хамтарч судалгаа хийж гаргасан. Энэ хугацаанд автобус парк шинэчлэлт дахин 40 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: НӨАТ-ын татвар хуулиар явдаг. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. НӨАТ-ын босгоо өндөрсгөөд дараа нь энэ дотроосоо цогцоор нь авч үзэж болохгүй юм уу. НӨАТ-ын тухай хууль хаана явна вэ? Энэ хуулийг ард иргэд маш их асууж байгаа. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн хэрнээ татварын бодлогоор дарамтлаад байдаг. НӨАТ-ын хуулиа шинэчлэх гэж байгаа учир тэрэн дотроо чөлөөлөх, чөлөөлөхгүй асуудлаа оруулан хамтад нь ярих хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Бусад хуулиудтай татварын хуулийг холбож хамтад нь оруулж ирэх асуудлаар УИХ-ын даргын зөвлөл дээр асуудал яригдаад түүний дагуу байнгын хорооноос чиглэл албан тоотоор өгсөн. НӨАТ-тай холбоотой хэд хэдэн гишүүдийн өргөгдсөн хуулиуд бий. Энэ асуудлыг нэгтгэж оруулж ирэх чиглэлийг өгсөн байгаа гэлээ.