УИХ-ын чуулганы хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын Д.Оюунхорол “Малчдын нийгмийн даатгал төлөлт маш бага хувьтай байгаа. 250 мянган малчин байна гэж үзвэл тэдний 9-10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжийг нь нэг удаагийн хуулиар шийдэж өгье гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудал шийдэгдэхгүй байна. Мөн малчдыг тэтгэвэрт гарах бололцоог нь хангаж өгье. Тэтгэврийн насыг 55 болгоё гэсэн хуулийн төсөл өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцээгүй. Энэ асуудалд анхаарч өгөөч” . Түүний дараагаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Дэмжиж байгаа. Хэн нэг эрх баригч намд наалдаад явчихгүй байх гэж найдъя. Ач холбогдол өгч хандаасай. Зээлийн хүүг бууруулах бололцоотой инфляци буурсан гэлээ. 2016 оны Мөнгөний бодлогыг баталж байхад Ц.Нямдорж нарын гишүүд зээлийн хүүг буулгаач ээ гэсэн, төв банкны ерөнхийлөгч боломжгүй гэсэн. Одоо харин бүх төрлийн зээлийг буулгах боломжтой гэлээ. Ингэж ялгавартай хандахаа боль. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой. МАН тэтгэврийн зээлийн хүүг бууруулж өгөөч ээ, 600 гаруй тэрбум төгрөг чинь бага хүүтэй банкууд дээр байршиж байна гэдэг асуудлыг тавьж ирсэн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хамтад нь шийдье. Ардын намынхны санаачилсан төсөл гэхээр л саатдаг. Олон асуудал тавихаар хэлэлцдэггүй. Тийм болохоор зөв бодлогоо Ардын нам, Ардчилсан нам гэж алагчлахгүй ханддаг байгаач ээ. 17 мянган өрхөд ипотекийн зээл шинээр олгох бололцоо бүрдэнэ гэж байна. Зохиомлоор эрэлт бий болно, энэ хэмжээгээр орон сууцны үнэ буурах бололцоо хаагдах нь. Үүнд анхаарахгүй бол АНУ-д үүссэн шиг хямрал болохгүй гэх баталгаагүй” гэлээ.
2016-01-14
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Энэ мөнгөний эзэн бол төр биш. Мөнгөний 50 орчим хувийг бизнесменүүд, Монголын эздүүд бий болгосон. Үлдсэн хэсгийг нь энгийн хөдөлмөр эрхэлж буй хүмүүс халааснаасаа гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газар аваад үрсэн нь үнэн. Тиймээс уг мөнгийг мөнгөжүүлээд орон сууцны ипотек рүү оруулъя гэдэг асуудлыг хэлэлцэж байна. Мөнгөний эзэдтэй зөвшилцөж, ярилцсан уу? УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг олон талаас нь ярьж байна. Монгол банкны хүндрэлийг Засгийн газар өөртөө авлаа. Энэ бол иргэдийн мөнгө. Мөнгийг ипотекийн зээл рүү шилжүүлснээр ямар хүндрэл, эдийн засгийн эрсдэл гарна гэж үзэж байгаа вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн ямар баг байна вэ” гэдгийг тодрууллаа.