УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудал бол амьдралаас урган гарч ирсэн. Орон нутгаар явж байх үед төрийн захиргаа, үйлчилгээний алба хаагчид болон бүх хүмүүс цалин хөлс амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар хэлдэг. Уг нь 2023 оны УИХ-ын төсвийг дагаж орж ирж байгаа хууль тогтоомж дотор энэ асуудал ороод мөн ирэх оны улсын төсөвт шийдвэрлэж буй асуудал орсон бол илүү цаг хожих боломжтой байлаа. Өнөөдрөөс хойш хууль батлагдсаны дараа жил 3 сар орчим хүлээлттэй болчихоод байгаа юм. Энэ хооронд хууль батлах харилцаа, бодит шийдлээ хүлээх нөхцөл байдал үүсэж байна. Үүн дээр УИХ зориг, шийдэл гаргаад асуудлаа шийдчихсэн бол амьдралд нийцэх байлаа. Зарим гишүүдийн үгэнд дурдсан хөдөө орон нутгийнхны ялангуяа аймаг чинь хөдөө орон нутагтаа орно шүү дээ. Аймгийн төвийн сумдыг, адилхан сумын статустай сумыг сумдаас хасах дээрээс нь Улаанбаатар хотоос 130-140 км цаана байгаа орон зайн хувьд алслагдмал дүүргүүд орохгүй орхигдсон байсан. Энэ асуудал бодитой бүгд орсон уу? Төрийн үйлчилгээнийхний асуудлыг яахаар болж байна вэ? Өнгөрсөн жилээс хойш олон удаа төрийн захиргаа, ТЭҮ-ий асуудал яригдаж ирсэн. 2023 оны төсөвт энэ асуудал шийдэгдэнэ гээд хэлээд яваад байсан. Гэтэл яг одоо төсөв хэлэлцэх энэ үеэр хасаад оруулаад ирсэн. Зарим гишүүд мэдрэмжтэй хандаж зэрэгцүүлээд төсөл өргөн барьсан.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Төрийн албаны хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудалд ТББХ дээр, аймгийн төвийн сумдын төрийн албан хаагчдын таван жилийн урамшууллыг гаргаж тавьсан. Шалтгаан нь аймгийн төвийн сумд боловсон хүчний асуудалд орсон нь үнэн. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн хүснэгт дээр Хэнтий аймаг 3 гэж байгаа. Дарханы зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг оруулаад өндөр гарсан байна. Хэнтийн тоог гаргахдаа нэмээгүй байна лээ. Тэрийг нэмээд Хэрлэн сумын тамгын газраас 10 хүн дутуу гэсэн мэдээ гарна. Аймгийн төвийн сумдад хамгийн их сэлгэлт хөдөлгөөн явагдаж байдаг. Залуу боловсон хүчин орлоо гэхэд, төд удалгүй өөр тийш шилжээд явчихдаг. Тийм учир аймгийн төвийн сумын ЗДТГ-ын ажилтнуудыг таван жилийн урамшуулалд оруулж өгөөч ээ. Нөгөө талдаа төрийн албаны цалингийн хувийг цогцоор болон томоор харах зайлшгүй шаардлага гарсан.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хөдөө орон нутагт төрийн албан хаагчид чинь ажиллахгүй байна гэж би эртнээс хэлж ирсэн. Орон тоо дутуу байна гэдэг. Аргагүй шүү дээ. Учир нь авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэр бол гайгүй цаг үед юм. Юмны үнэ өсөөгүй, инфляц, валютын ханш одоогийнх шиг ийм өндөр биш байсан. Одоо бүр л хэцүү байна. Засгийн газраас 2023 оны төсөвт энэ асуудлыг цогцоор нь оруулж ирнэ, Нийгмийн даатгалын ерөнхий болон багц хуулиудыг оруулж ирж цалин тэтгэвэр гээд бүгдийг ярина гэсэн боловч төсөвт хангалтгүй орж ирсэн. “Сүрэг хонинд орж ирсэн чоно шиг” алагчлах байдлаар төрийн албаны цалингийн нэмэгдэл яваад байгаа. Таван жил тутам, зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгоно гэснийг өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй байна. Хамгийн хүнд хүчир ажлыг төрийн үйлчилгээний албаныхан хийдэг. Энэ хэд рүүгээ их дайрах юм. Асуудалд алагчилж хандалгүй цогцоор нь ярих нь зүйтэй байна. Төрийн захиргааны албан хаагчид Солонгос руу эсвэл самарт явж байгаа нь нууц биш.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Төрийн албаны зөвлөлөөс 11 дүгээр сарын 2-ны өдрөөр орон тооны мэдээлэл авсан. Сул орон тоонууд сумдын Тамгын газар, нийтдээ аймаг сумдын төвийн ТГ-ын ИХТ-ын орон тоо 1238 аас 810 нь сумын тамгын газрын албан тушаалтнууд байна. Үүнийг анхнаас нь дэмжээд явсан. Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь гэсэн аймгууд дээр 100-аад төрийн албан хаагчид, төрийн захиргааны албан хаагчийн сул орон тоо байгаа. Бусад аймгууд дээр цөөн тооны албан тушаалтнууд, аймгийн төвийн сумын сул орон тоо байна. Төрийн албаны зөвлөл дээр судалгаа юу байдаг юм. Нэр дурдсан 4 аймаг дээр яагаад ийм их сул орон тоо байна. бараг Тамгын газрынх нь тал нь байхгүй. Үүн дээр хариулт хэлнэ үү. Миний санал, төслийг орж ирсэн хувилбараар нь батлаад эхний ээлжид сумдын Тг-ын сул орон тоон дээрх ажилтнуудаа тасралтгүй ажилласан болон хөдөө сумдын гэдгээр нь явуулах хэрэгтэй. Төрийн албаны зөвлөл үүн дээр хариулт өгнө үү. Түүний асуултад, Төрийн албаны зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбат хариулт өглөө
УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хуулийн төслийг дэмжиж байгаа. Энэ асуудлыг би өнгөрсөн хугацаанд нэлээн ярьж ирсэн. Хөдөө орон нутагт иргэдтэй уулзахад цалингийн асуудлыг их ярьдаг. Тэр хүмүүс ажиллаж байгаа хэрнээ орлогын дутагдалд ороод, зээл, өрөндөө баригдаад яваад байна. Эдгээр асуудлыг шийдэх зорилготой орж ирсэн эл хуулийг хоёр гараа өргөөд дэмжиж байгаа юм. Аймгийн төвөөс бусад сумдад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл гэж ярьдаг. Эрүүл мэнд боловсрол салбарынхан 3, 5 жилд авдаг урамшуулал. Хуулийн төслөө Сангийн яам болон төсөвтэй яаж санал гаргаж орж ирсэн бэ? Төсөв хэлэлцэж байгаа үетэй уялдаж саналаа авсан уу? Хууль батлагдвал хэзээнээс энэ нэмэгдлийг авч болох вэ? Монголд хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх бодлого алдагдаад удаж байна. ТЭЗ-ийн албан хаагч дутагдалтай байгаа нь үүнтэй холбоотой. Мөн орон нутагт очиж ажиллах залуучуудын цалингийн асуудал, нийгмийн баталгаа хүрэлцэхгүй учраас сонирхохгүй байна. Энэ бол улсын хөгжилтэй холбоотой асуудал болчихоод байна. Энэ жилийн төсөв дагаж гишүүд нэлээн ярьсны үндсэнд төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс нэмэгдэхээр орж ирсэн. 20% нь төсвөөс, 80% нь орон нутгаас гэж ойлгож байгаа. Улсын төсвөөс татаас авч байгаа орон нутаг үүнийг яаж шийдэх вэ. Энэ бол худлаа тоо. Цөөхөн аймаг л илүү орлого төвлөрүүлж, үүнээс 80%-ийн нэмэгдэл олгох боломжтой байх. Үүн дээр алагчилгүй хандах хэрэгтэй. ТЭҮ-ийхэн хамгийн эрт ирж, хамгийн орой тарж тухайн байгууллагын хамаг ажлыг нуруун дээрээ үүрдэг хэсэг. ТЭҮ ТЭЗ-ийн цалингийн шатлал адилхан 1-5 байсныг, 1-4-ийг нь байхгүй болгоод 5-аар нь бүгдийг тооцдог болчихсон. Энэ мөн нэлээн асуудалтай. Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг хариуллаа.