УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хийгээд байгаа.Бүх төрийн албан хаагч дээр болно болохгүй гэж ордог. Хууль санаачлагч янз бүрийн өөр, дүгнэлт гаргахыг болиулна гэсэн үүнийг би дэмжиж байна. Нэмээд АТГ сайд гэсэн улс төрийн албан тушаалтан дээр дүгнэлт гаргах нь Ерөнхий сайдын онцгой бүрхэд халдаад байна. Харин ямар Ерөнхийлөгчийн тамгын газартаа ажиллах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, Хэнээр Засаг дараа сонгох нь ард түмний бүрэн эрх, ямар зөвлөх авч ажиллуулах нь Их Хурлын гишүүдийн бүрэн эрх.Иймд улс төрийн харилцаанд орсон ажилд орж болохгүй.Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бүрэн эрх рүү халдаж байгаа учраас ҮХ-д нийцүүлэн өөрчлөлт оруулж байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г. Мөнхцэцэг: Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Энэ хууль 3600 хүнд зориулагдсан хууль биш. Энэ хүмүүсийг ард түмэн төр гэж хардаг. Хөдөө орон нутагт боловсон хүчин дутмаг учраас хугацаа зааж өгөх нь зөв. Орон нутагт тухайн газраа мэддэг хүн удирдах нь зөв. Энд дурдсан 11 шалгуурыг зөв гэж харж байна. хамгийн гол нь эх Монгол хэлээрээ зөв ярьж зөв сэтгэдэг хүн байх нь зөв. Энэ хууль дээр Засгийн газраас санал авсан уу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. гэхдээ хувь хүний зан төлөвийг хуульчилж болох уу? гэсэн болгоомжлол байна. Ер нь Ё.Баатарбилэг гишүүний оруулж ирсэн хуулийг нэгтгээд хэлэлцүүл дээр гэсэн саналтай байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал: Энэ хуулийн төсөлтэй танилцсан. Хуулийн техник талаасаа тус хууль шаардлага хангахгүй. Хууль ингэж лоозон, тунхгийн шинжтэй байж болохгүй. Бас Төрийн албаны хуулиар дураараа оролдож болохгүй ээ. Ё.Баатарбилэг гишүүний санаачилж байгаа хууль энэ хуулиас концепц нь өөр учраас нэгдэж явах боломжгүй. Г.Тэмүүлэн гишүүн нарын санаачилж байгаа хууль бол улс төрийн албан тушаалтанд тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Аливаа гаж зуршилгүй,зан төлөвийн дутагдалгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээ нь гаж зуршилгүй гэдэг нь гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг, зогсож чаддаггүй ийм онцлогтой хүмүүс байна. Хамрын тамхи татдаг чинь хүртэл гаж зуршилд орох гээд байгаа юм. Сүүлдээ зан төлөвийн дутагдалгүй байна гэж байна. Яаж хүний эрх дээдэлж, шударга ёсыг эрхэмлэдэг байх вэ? Сүүлдээ энэ нь буруу жишиг болно. төрийн албан хаагчид тавьдаг сануулах арга хэмжээг яагаад авах гээд байгаа юм бэ? Аж хэмжих нь тодорхойгүй ийм хууль гаргавал төрийн жирийн албан хаагчдыг хэлмэгдүүлнэ шүү. Сүүлдээ завхрал болно. Манай Архангай аймгаас сонгогдсон 3 гишүүн нэгдээд хууль оруулж ирж болох уу? Улс төрийн албан тушаалтанд тавьж байгаа шаардлага дээрээ зарим албан тушаалтанд хамаарахгүй гэсэн байна. Ингэж болохгүй. Энэ хуулийг эргэж хараад засаж, сайжруулах хэрэгтэй гэж харж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.