УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Монгол эмэгтэйчүүд маань чадварлаг гэхдээ дэмжлэг хэрэгтэй. Тэр дундаа хөдөө орон нутгийн бизнес эрхэлж буй хүмүүсийн 70-80 хувь нь өндөр мэргэжилтэй эмэгтэйчүүд байдаг.Өөрийгөө дайчилж боловсруулдаг олон эмэгтэйчүүд байна, жишээ нь багш байсан хүн өөр чиглэлээр чадварлаг явж байх жишээтэй. Иймд энэ хууль жижиг дунд бизнесээ дэмжих ёстой. Гол нь хуулийн хэрэгжилт, үр дүнд хяналттай байх ёстой юм. Дүн шинжилгээг сайн судалгаатай сайн, муу талаа засаж төгөлдөржүүлэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийг дэмжиж байгаа. Ажлын хэсгийн танилцуулгаас сонсоход эрэгтэйчүүд нь болохгүй байгаа мэт туйлширсан зүйл яригдаж байна. Ингэж туйлширч болохгүй. Манай нийгэмд нам, шашин шүтлэг, хүйсээр нь ялгаварладаг зүйл бий. Гэр бүлийн гишүүдийг хүртэл хооронд нь хагалдаг шүү. Дандаа л эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж байгааг харж байгаа. Өрхийн болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдээ дэмжих ёстой. УИХ-ын дарга Япон лугаа хөгжье гэсэн уриалга гаргаж энэ хүрээд онлайнаар томоохон эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэ үеэр Япон улсын эрдэмтэн дайны дараах Япон улсын боловсролын тогтолцооны талаар хэлсэн. Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ боловсролын тогтолцоонд хөдөлмөр гэр ахуй, биеийн тамир, урлагийн хичээлүүдийг гол түлхүү оруулсан. Энэ нь хүний хөгжлийн гол суурь хичээл юм. Манайхан химийн хүнд үйлдвэр байгуулна гэхээр баахан химич хүмүүсийг бэлтгэх нь ээ гэж хардаг. Байгалийн шинэчлэлийн талаар гүнзгийрүүлэх ёстой гэж. Гэтэл том улсууд өөр бодлого гаргаж, гэрээр хөдөлмөрлөх байдлаар бэлтгэж байна. Мэдээж эрүүл, чийрэг, хүмүүнлэг иргэдийг бэлтгэхэд биеийн тамир, урлагийн хичээл чухал юм.
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн ЭЗ-ийн оролцоог нэмэгдүүлэх энэ хууль улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна. Монгол Улсын өрсөлдөх чадварын индекс 693-61-д орсон. Үүнд жендэрийн тэгш байдлын хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо нөлөөлдөг. Түүнчлэн 2022 оны Дэлхийн эдийн засгийн форумын тайланд манай улс эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон улстөрийн оролцоо 3 функцээр буурсан. Ер нь манай улсын хөгжлийн индексийг бууруулж байгаа зүйл бол жендэрийн тэгш бус байдлаас үүдэлтэй. Иймд эмэгтэйчүүдийг дэмжих бодлого шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийн боловсролын байдал өндөр байдаг ш шийдвэр гаргах түвшний оролцоо бага байна. Энэ нь үндэстнийхээ хувьд харахаар хүний нөөцөө бүрэн ашиглаж чадахгүй байна. хөгжил, дэвшилд дутуу оруулж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө мөнгө төвлөрсөн салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоо бага байна, эрэгтэйчүүдээс цалингийн хэмжээ 18 хувиар бага үнэлэгдэж байна. Энэ хууль манай улсын хөгжлийг урагшлуулах, хувь нэмэр оруулах хууль юм.
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг байдал илүү байгаа. Энэ хуулиар эмэгтэйчүүдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэх шийдэл оруулах хэрэгтэй. Мөн ажлын хэсгийнхэн бодит байдал дээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээл, эмэгтэйчүүдийн давуу талын талаар илүү их мэдээлэл хүргээсэй гэж харж байна. ЖДҮ, ХБ-наас авсан зээлээрээ эмэгтэйчүүд юу бүтээсэн бэ, сайн жишгээсээ хуваалцаарай. СХД-т эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд дэмжих чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Эмэнгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг Өвөрмонгол, Улаан-Үүд рүү гаргах ажил амжилттай явж байгаа. Ийм учраас энэ хуулийг оруулж ирсэн юм. Энэ хууль дээр заавал эмэгтэй гэж хүйсээр ялгаварлан гадуурхалт хийгээгүй, бид ОУ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр үр дүнтэй байгаа сайн жишээг олон нийтэд танилцуулаарай. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эмэгтэйчүүдийн асуудал ярихаар биднийг давуу эрх эдлэх гэж байна гэж буруу ярьдаг. Үндсэн хуулиараа иргэн бүр 18 эрхээ баталгаатай эдэлнэ гэж заасан. Гэтэл энэ эрхээ эдэлж чаддаггүй. Иймд манай улсын хууль ижил тэгш эрхээ эдлэх боломжийн олгохын төлөө зохицуулагддаг. Бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд хэд хэдэн асуудал бий. Тухайлбал манай эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь орон сууц эзэмшдэг. Эрэгтэйчүүдийн 60 орчим хувь нь үүнийг эзэмшдэг. Тэгээд бизнес эрхлэхэд барьцаа хөрөнгө хэрэг болдог, тэгээд бага хөрөнгө оруулалт авдаг. Тэгээд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр эмэгтэй бизнес эрхлэгчдээ тодорхойлж чаддаггүй. Манайд хуульд ийм тодорхойгүй асуудал байгаа учраас эмэгтэйчүүдийг дэмжсэн хөрөнгө оруулалт дээр асуудал гардаг. Иймээс тус хуульд ОУ-ын туршлагыг оруулсан. Нэг жишээ хэлэхэд 2016-2022 онд 175 цэцэрлэг,272 сургууль, 68 дотуур байр ашиглалтад оржээ. Одоо 112 цэцэрлэг, 103 сургууль баригдаж байна. Мөн 36 дотуур байр ашиглалтад орно. Энэ бүхнээс харахад эмэгтэйчүүд салбар салбартаа нөлөөлж чадвал үр дүн гарна гэдэг нь харагдаж байна. Манай улсын Топ-100 аж ахуй нэгжүүдийн дотор хэдэн эмэгтэй захиралтай аж ахуй нэгж байна. Мөн топ-100 зээлдэгчийн дотор хэдэн хувийн эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.