Б.Мөнхсоёл: Бид ирээдүй, хойч үе, үр хүүхдүүдээ л хамгаалах гээд байгаа юм, зорилго нь ердөө л энэ
УИХ-ын чуулганы /2025.11.27/-ны өдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Ажлын хэсэгт анхаасаа орж ажилласан гишүүний хувьд үг хэлэх нь зүйтэй юм болов уу. Анх ажлын хэсэг үүсэхэд 6-7 гишүүн байсан ч сүүлдээ 2-уулаа үлдээд дуусах шиг боллоо. Өнөөдрийн байдлаар 78 гишүүн өргөн барьж байна.Электрон тамхитай тэмцэх хууль, эрх зүйн асуудал яагаад үүссэн бэ гэдэгтэй холбож үгээ хэлье! Хамгийн гол нь бид ирээдүй, хойч үе, үр хүүхдүүдээ хамгаалах гээд байгаа юм. Ердөө л энэ. Өөрөөр хэлбэл, манай охин одоо 17 настай. Аль 3-4 жилийн өмнө сургуулийнхаа 00-д ороход ангийнхан нь юмуу нөгөө ангийнхан нь Vaping хийгээд зогсож байхыг хараад санаа нь зовж, гэртээ ирээд ээждээ хэлж байсан. Тэр үед бодогдсон асуудал юу вэ гэхээр зарим эцэг эхчүүд үр хүүхдүүддээ хяналт тавьж чаддаг, зарим нь өдөр тутмынхаа ажил, амьдралд ачааллагдаад үр хүүхэд нь юу хийж байгааг мэдэхгүй өнгөрөх нь элбэг байдаг. Электрон тамхи янжуур тамхи шиг утаа гаргадаггүй зэрэг олон шалтгаанаас хамаараад эцэг эхчүүд хүүхдээ тамхинд ороод байгааг мэддэггүй шалтгаан байна. Ийм энгийн шалтгаанаас үүдээд ажлын хэсэгт ажилласан ээж хүн байна.Хоёрдугаарт, тамхи үйлдвэрлэж байгаа газрууд нь "жишээлбэл Камбож Улс" өөрийнхөө улсад зардаггүй гэж байгаа юм. Яагаад? Энэ чинь ямар нэгэн зүйл илэрхийлээд байгаа юм биш үү! Өөрсдөө татахгүй мөртлөө үйлдвэрлээд байдаг. Энэ бол бизнесийн ач холбогдолтойг илэрхийлээд байна.Гуравдугаарт, О.Номинчимэг тэргүүтэй хэдэн гишүүн санаанаасаа зохиогоод энэ асуудлыг хөндөөд яваад байгаа явдал биш. Дэлхий даяар 82 улс электрон тамхины хэрэглээний хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, зохицуулж байна. Үнэр, амтыг нь тас хориглосон 20 улс байна. 40 гаран улс татахыг бүрэн хориглочихсон байна... гээд тоо статистик дүнгүүдээс харахаар бид үүнийг зохицуулахгүй бол цаашид хорт зуршил даамжирах нь гэсэн асуудал бий.Сайн үр дүн юу вэ гэхээр тухайн улсуудад эрх зүйн орчныг бий болгосноороо тамхи, vaping-ийн хэрэглээ хамгийн багадаа 6, хамгийн ихдээ 34 хувь буурчихсан байна. Сайн жишээнүүд байна.Хэн эрүүл мэндээ хохироохыг бодох вэ, бүгдээрээ бодъё! Хэн эрүүл мэндээ хохироохыг бодох вэ?Янжуур тамхинаас гарахын тулд vape хэрэглэж байгаа гэдэг нь буруу. Анхнаасаа бид зохицуулаагүй учраас vaping-ийн хэрэглээг зуршил болгочихлоо. Энэ бидний алдаа. Он жилүүдийг алдсан байна. Одоо нэгэнт мэдчихсэн юм чинь төгс биш юм гэхэд тодорхой хэмжээнд шийдье гээд зохицуулах гэж байна. Нөгөө талд аргумент хэлж буй гишүүдийн зарим нь үнэ ярьж байна, татвар ярьж байна. Ямар ч улстай харьцуулахад хамгийн бага түвшинд байгаа шүү. Хоёрдугаар шалтгаан нь огцом нэмээгүй байгаа. Нэмээд нэмээд эцэстээ аль ч улсаас өндөр гарахааргүй байгаа. Томчуудаа больё, сонголтоороо өөрсдийгөө хордуулж байгаа бол үр хүүхдүүдээ хорт зуршлаас хамгаалъя гэж уриалж байна. Юуг нь бодоод байгаа юм бэ? Зохицуулахдаа харин зөв л зохицуулцгаая. Тал талаас нь нухацтай хандъя. Зохицуулах нь зөв гэдэг дээр хатуу байр суурьтай байна.